УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарт дахин зүйл анги нэмж магадгүй

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарыг хууль зөрчиж, Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан хэргээр ганц худагт саатуулсан. АТГ-аас өнгөрсөн сарын 21-нд Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нараас байцаалт авч прокурорын дүгнэлтээр тэднийг баривчлах шийдвэрийг гаргасан.

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нь Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын гүйцэтгэл 38 орчим хувьтай байхад тухайн газарт дахин шинээр зам тавих ойлголтыг Засгийн газарт ойлгуулж Хөгжлийн банкнаас нэмж нийт 43.6 тэрбум төгрөг гаргуулж “Монроуд” компанид шууд шилжүүлж өгсөн гэх хэргээр хоригдсон. Түүнийг одоогоор хууль хяналтын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд дахин нэг шинэ зүйл анги нэмж магадгүй аж.  Тодруулбал,  Б.Гарамгайбаатарт шинээр 264 дүгээр зүйлийн 264.2 гэх зүйл ангийг нэмж шалгах болсон байна. Энэ зүйл ангид зааснаар “ “хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж” гэдгийг Улсын Дээд шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 1.4-т зааснаар ойлгох бөгөөд албан тушаалтан бусдаар дамжуулан хүч хэрэглэсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн нь үүнд нэгэн адил хамаарна” гэжээ.

Мөн энэ хэрэгт түүний хүү Г.Тэнгисийг нь аавынхаа эрх мэдэл албан тушаалыг ашиглан Засгийн газрыг хууран мэхэлсэн, дүү Б.Оюунцэцэг нарыг шалгахаар болжээ. Түүний төрсөн дүү нь “Монроуд”  компанийн нягтлан бодогчоор ажилладаг юм байна.

Гурван жилийн өмнөөс яригдаж эхэлсэн уг хэргийг АН-ыг засаг барьж байх үед шийдэхээр хуулийнхан хэд, хэдэн удаа шалгахаар оролдож байсан ч шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн байдаг.

 

2 thoughts on “УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарт дахин зүйл анги нэмж магадгүй

  1. Зочин 2017-05-17 06:13 at 06:13

    Ардиллын нэр барьсан хэдэн луйварчдыг алган дээрээ бөмбөрүүлсэн Монголын төр ичиг, ичиг!

    Хариулах
  2. Нэргүй 2017-09-26 16:06 at 16:06

    BUZARIIN NYGELTE LUIBARCHIN.

    Хариулах

Зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн