Азийн наадмаас алтан медаль хүртэж амжилтаа бататган монгол түмнээ баярлуулж асан П.Орхонд ямар шийтгэл ногдуулах нь тодорхойгүй байна. Наймдугаар сарын 31-ны орой түүнээс сэргээш илэрсэн гэх таагүй мэдээ дуулдаж, тэрбээр сэтгэл санааны хүнд байдалд орсон.
П.Орхоноос Азийн наадмын үеэр авсан шинжилгээнийх нь дээжнээс анаболик стеройд төрлийн бодис илэрснийг Азийн олимпын зөвлөлөөс албан ёсоор баталж, “Жакарта-Палаембан-2018”-аас авсан алтан медалийг нь хураав. Ингэснээр мөнгөн медаль хүртсэн Киргизстаны Айсулу Тыныбековаг түрүүлсэнд тооцохоор болжээ. Ийм төрлийн бодис хэрэглэсэн бөхийн эрхийг багадаа 2-4 жилээр хасдаг журамтай. Өнгөрсөн жил анаболик стеройд хэрэглэсэн нь илэрсэн Их Британийн бөх Чинү Сандугийн эрхийг дөрвөн жилээр цуцалсан. Тэгэхээр П.Орхон барилдах эрхээ хоёр жилээр хасууллаа гэж бодоход л 2018, 2019 оны ДАШТ, Токиогийн олимпод зодоглох боломжгүй болох хүнд байдалд орлоо. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос манай бөхийг хэрхэн шийтгэх нь хэрэглэсэн тунгийнх нь хэмжээнээс шалтгаална.
5 comments
Muu.novshnuud.horolson.Gadnii.saina.gesen.tamarchdiig.basl.iim.baidald.mash.iheer.horoldog.baisan.
Hoorhon.duu.mine.dugraach.humuus.buruu.oilgood.baina.
Yah gej hun huursan yum
Дүү минь сэтгэлийн тэнхээтэй байж бүхнийг даван туулаарай Дахиад амжилт гаргах нас байна
ЯАХ ГЭЖ ДОПИНГ ХЭРЭГЛЭВ ДЭЭ. ЭНЭ ЧИНЬ ҮНДЭСНИЙ БӨХ БИШ, ДЭЛХИЙН БӨХ ШҮҮ ДЭЭ.
яах гэж алцагнавдаа