Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр улс орон даяар “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисстой хамтран Хан-Уул дүүрэгт оршин суудаг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн болох нийт 250 гаруй хүнийг хүлээн авч уулзав. Соёлын ордонд зохион байгуулсан уг арга хэмжээнд ИТХ-ын Тэргүүлэгч, Төлөөлөгчид, хороодын Засаг дарга, ИНХ-ын дарга нар оролцов.
Мөн үеэр хэлмэгдэгсдийн ар гэрийнхэнд “Мартах учиргүй, давтах учиргүй” баримтат киног үзүүлж, “Дээд бодь” хийдийн лам нар ном хурлаа. Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар үзлэг хийж зөвлөгөө өглөө.