Америкийн хамгийн баян гурван эрхэм АНУ-ын тал хүн амаас ч илүү баян

Америкийн хамгийн баян гурван эрхэм болох Amazon-ыг үүсгэн байгуулагч Жефф Безос, Microsoft-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс, хөрөнгө оруулагч Уоррен Баффет нарын нийт хөрөнгө АНУ-ын хүн амын тал хувийн нийлүүлсэн хөрөнгөнөөс ч илүү гэнэ. Өөрөөр хэлбэл 160 сая хүний хөрөнгийг нийлүүлээд ч тэдний хөрөнгөтэй дүйцэхгүй аж. Энэ тухай Америкийн Institute for Policy Studies судалгаанд дурьджээ.
Forbes сэтгүүлийн рейтингийг харахад дээр дурьдсан гурван бизнесмэний нийт хөрөнгө 250 тэрбум доллар болох юм. Харин АНУ-ын хамгийн баян 25 тэрбумтны нийт хөрөнгө 1 их наяд доллар болох ажээ.
Ер нь Forbes сэтгүүлийн тэргүүн эгнээний 25 бизнесмэн бүгд цагаан арьстан гэж Institute for Policy Studies-ийн материалд дурьджээ.
Харин Америкийн дундаж гэр бүлийн хөрөнгө машиныг нь тооцолгүйгээр 80 мянган доллараар үнэлэгдэж байна. Баян, ядуугийн ялгаа улам өсөж байгаа тухай шинжээчид тэмдэглэжээ.