Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ энэ оны эхний найман сарын байдлаар нийт 12.2 тоннд хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй ижил хэмжээнд байна гэдгийг албаныхан тодотгож байна. Төвбанк энэ оны наймдугаар сарын 30-ныг хүртэл нийт 2 866 кг алт худалдан аваад байгаа аж. Наймдугаар сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 95 мянга 42 төгрөг байв.