“Шинэ тэнгэр газар” шашны гаж урсгалд Монголчууд тархиа угаалгасаар байх уу?

Дэлхийн түүхэнд шашны элдэв гаж урсгал, буруу номлолоор олныг төөрөгдүүлсэн тохиолдол бишгүй. Өнгөрсөн зууны сүүл хагаст ч тэр,  шинэ зуун гарсан ч хүчтэй хэвээр байгаа, ихээхэн сэжигтэй нь Мүүний шашин болоод Шинэ тэнгэр газар.

Манай улсад өргөн цар хүрээгээ тэлсэн төдийгүй дэлхий дээр хоёр сая орчим дагагчтай МҮҮНИЙНХЭН 2008 онд Улаанбаатар хотод Дэлхийн энхийн их наадам зохион байгуулсны дараа энэ шашны урсгал болон үндэслэгч Сан Мён Мүүн гэгчийн талаар бид хангалттай ихийг дуулсан. Товчхондоо, Мүүн бол шашин биш. Өөрийгөө Есүс Христийн үгийг дамжуулагч, дутууг нь гүйцээгч гэж өргөмжилсөн тэр 1940-өөд онд үндэслэсэн шашнаа 1954 онд Эв нэгдлийн сүм (албан ёсны нэр нь Дэлхийн энх тайван, эв нэгдлийн төлөөх гэр бүлийн холбоо) гээчийг байгуулж, баталгаажуулж аваад, далбаанд нь гэр бүлийн бизнес эрхлэх болсон. Аврагч Мессиягийн дүрдээ ёстой л орох гэдэг болж, удалгүй өсвөр насныхны тархийг угаан гэр бүлээс нь тусгаарлаж, өөрийгөө “Жинхэнэ эцэг”, эхнэрээ “Жинхэнэ эх” хэмээгээд төрсөн эцэг, эхийг нь чөтгөр шулам гэж итгүүлэн эмэгтэйчүүдийг “ариусгах” гэж тэдэнтэй бэлгийн харьцаанд орох, сүмийнхээ гишүүн залуусыг ердөө гэрэл зургаар нь танилцуулж гэрлүүлэх зэрэг гаж буруу олон дүрэм тогтоосныг олон нийт андахгүй болов уу. Яг л ийм зарчмаар “Шинэ тэнгэр газар” хэмээх шашны гаж урсгал, христийн номлолыг буруу дамжуулагч бүлгэм манай улсад хуурай өвсөнд ноцсон гал шиг эрчийг авч буй нь өнөөдөр хар тамхинаас ч илүү Хүн амын аюулгүй байдалд заналхийлээд байна.

Гаж урсгалын нэг хэлбэр болсон эл чимээгүй тахал Монголд 2000 оноос хойш өнөөдрийг хүртэл цар хүрээгээ улам бүр тэлж буй. Үнэгүй зүйлд дуртай гэнэн итгэмтгий монголчуудын занг ашиглан англи, Солонгос хэл үнэгүй заана гэх нэрийдлээр хүмүүсийг хуурч, энэхүү шашиндаа элсүүлдэг талаар сүүлийн үед иргэд гомдол мэдүүлэх болжээ.

Хамгийн ноцтой нь ийм урсгал нь хүний тархийг угааж сэтгэлзүйд хүчтэй нөлөөлдөг тул итгэсэн хүнд сэтгэлзүйн зөвлөгөө, сэтгэцийн эмчилгээ шаардлагатай байдаг. Гэтэл хайртай дотнын хүн нь дээрх байдалд орчихсон байгааг харахдаа сэтгэл нь түгшиж, хаана хандахаа мэдэхгүй аз жаргал нь айдас түгшүүрээр солигдсон олон  гэр бүлийн цаашдын ирээдүй “бүрхэг” байгаа нь нууц биш.

Нэгэн залуу цахим хуудсаараа дамжуулан өөрт тохиолдсон явдлаасаа олон нийтэд сэрэмжлүүлэг болгон хуваалцсаныг хүргэе

 Шинэ тэнгэр газрын гишүүн болсон эхнэртэй залуу цахим хуудсаараа дамжуулан “Эхнэр маань маш их өөрчлөгдсөн. 80 настай Солонгос өвөө л бурхан болох гээд дагалдагч нараа хайгаад байгаа гэнэ. Анх Библи үнэгүй зааж өгнө гээд л явсан. Гэтэл одоо манай гэрт жинхэнэ дайн болж байна. Биднийг бүгдийг нь “сатан” гэнэ. Сард 60 хүн авчрах ёстой. Хурдан олон хүнийг аврах ёстой. Бүгд үхэхгүй болно. Нэг талаар үнэхээр сэтгэл түгшиж байна” хэмээжээ.  Яг үүнтэй ижил зовлон бас нэгэн айлыг дайрчээ. Ээж нь ийм шашны урсгалын гишүүн болсон охин хэвлэлийнхэнд ярихдаа “Манай ээж анх элсэхдээ олон улс судлалын сургууль гэж явсан. Тухайн үед юм сураг гэж бодсон. Сүүлд нэг л биш санагдсан болохоор бид гаргах гэж ятгаж, хэлсэн боловч  сүмээсээ гарах боломжгүй болсон. Үг л цухуйлгавал “Хэрвээ би та нарт хэрэггүй бол намайг зүгээр орхичих. Би яваад өгсөн ч болно” гэх зэргээр ярьж бид нар л “Та энэ шашнаа дагаад явбал яв” гээд хэлчих юм бол бүгдийг нь орхиод гэрээсээ явахад бэлэн болчихсон” гэсэн юм.

Шинэ тэнгэр газар гэж юу вэ. Энэ шашин мөн үү?

Энэ шашны урсгалын толгойлогч нь  И Ман Хи. Тэрбээр 1980-аад онд анх энэ бүлгэмээ байгуулсан бөгөөд   144 мянган итгэгчтэй болбол сүнслэг ертөнцтэй нэгдэн махан бие үхэхгүй гэсэн нөхцөл тавьсан ертөнцийн төгсгөлийг баримталдаг. Улмаар хүмүүст аврал гэсэн үзлийн тухай ярьж, энэ тоонд орох хэрэгтэй, орсон бол гарч болохгүй гэх сургаалыг номлодог ба үүнийгээ хүчээр шахан тулгаж, төөрөгдүүлдэг гэдгийг Библийн сургалтын төвийн хичээлийн багш Б.Өлзийжаргал хэлж байв.

И Ман Хи нь 1950-аад оны сүүлчээр Мүүнийн шашины лектор гаралтай Муг Ёндигийн “2 дахь мягмар гариг” цуглаан ба  Бэйг Манбуны “Сардей” цуглаанд 12 элчээр итгэлийн амьдралаа үргэлжлүүлж байжээ. Улмаар 1980-аад оны эхээр Шинэ тэнгэр газар бүлгэмээ байгуулсан бөгөөд Өмнөд Солонгост шуугиан тарьж, гишүүдийн ихэнх нь амь насаа алдсан, залуус нь сургуулиа хаяж, иргэд нь ажлаа орхих зэрэг олон сөрөг нөлөө илэрч байсан түүхтэй.

Христийн шашны гаж урсгал нь  Ким Бэгмүйнээр дамжуулан байгуулагдаж цаашид Мүн Сонмён, Пак Тайсэн зэрэг даган дуурайгчдаар үргэлжилж өнөөгийн шинэ тэнгэр газар, мүүний шашны JMC зэрэг урсгал гарч ирсэн байдаг. Тэд “Эцэг бурхан Есүсийг бид урьд нь харж чадаагүй боловч одоо бид багшаараа дамжуулан ийнхүү харж байна” хэмээн хүмүүст итгүүлэхийг хүсдэг. Энэ нь Мүүнтэй ижил шашин биш. Эдгээр шашны гаж урсгалууд нь 1950-иад оны эхэн үед Солонгосын нийгмийн дотоод үймээн самууныг далимдуулан Христийн номлолыг гуйвуулж эмзэг бүлгийн иргэдийг өөртөө татан элсүүлж байсан аж.

Шинэ тэнгэр газар шашны үйл ажиллагааг хоригложээ

НИТХ-ын дэргэдэх шашны асуудал эрхэлсэн газраас Шинэ тэнгэр газар шашны үйл ажиллагаа явуулдаг “Цагаан сувд” гэх нэртэй сүмийн үйл ажиллагааг өнгөрсөн жилд хаажээ. Энэ талаар НИТХ-ын захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Мөнх-Оргил “ “Цагаан сувд” гэх энэ байгууллага 2016 онд зөвшөөрлөө авсан. Бидний зүгээс 2017 онд үйл ажиллагааг нь зогсоосон. Тус газар манай байгууллагын талаар гомдол мэдүүлж шүүхэд хандсан, талууд маргаантай байгаа” хэмээжээ. Харин тус сүмийнхэн “Манайх сүмийн чиглэлээр л үйл ажиллагаагаа явуулдаг.Хууль ёсны зөвшөөрөлтэй, албан ёсны байгууллага” гэх тайлбарыг өгч байгаа аж. Гэтэл . Шинэ тэнгэр газар шашны үйл ажиллагаа нь  Монгол Улсын Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчжээ. Тодруулбал,

Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн 3.7.5-д  “Сүм хийд нь тухайн шашны уламжлалт ёс дэгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний уламжлал, зан заншилд харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно”

Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн  3.7.7-д “Аливаа шашны байгууллага, лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх, тэдний эрүүл мэнд ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үймрүүлэхийг хориглоно” гэж тус тус заажээ.

Цагдаагийн байгууллагаас шашин шүтэх эс шүтэх нь хүний эрх боловч ийм шашны гаж урсгалд явж байгаа хүний ар гэрийнхэн харьяа дүүрэг болон Эрүүгийн цагдаагийн албанд гомдол мэдүүлэх эрхтэй гэдгийг хэлж байв. Хэрэв гэр бүлийнх нь гишүүн ямар нэгэн сүмд явдаг бол ар гэрийнхэн нь байнгын хяналтдаа авч, сонор соргог байх шаардлагатай бөгөөд гэмт хэргийн шинжтэй зан үйл, үг илэрвэл цагдаагийн байгууллагад мэдэгдэх, гэр бүлийнхээ хүнийг хаана хэнтэй уулзаж юу хийж явааг нь мэдэж байхыг холбогдох албаны хүмүүс зөвлөв

Монголд 1000 орчим сүм байгаагийн ихэнх нь Христийнх

Хүн бүр шашин шүтэх эрхтэй. Үүнийгээ бид Монгол улсын үндсэн хуулиндаа заачихсан. Гэвч бүртгэлгүй, чиглэл харъяалал нь мэдэгдэхгүй гаж урсгалууд сүүлийн үед олноор нэмэгдэж, үзэл бодол нь төлөвшөөгүй, амьдралын хэцүү бэрхийг туулах тэнхээгүй олон залуусыг эгнээндээ элсүүлж, хохироосоор байна. Олон улсад шашны байгууллагын үйл ажиллагаанд хатуу байр суурьтай хандаж, хууль боловсруулсан байдаг улс орон цөөнгүй.  Харин манай улс төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг 1991 онд баталснаас хойш нэг ч удаа нэмэлт өөрчлөлт хийлгүй ирсэн. Тухайн үед 130 сүм, хийд үйл ажиллагаа явуулдаг байсан тухай дүн мэдээ үлджээ. Харин өнөөдөр зөвшөөрөлтэй 800 орчим, зөвшөөрөлгүй 200 гаруй төр, шашны байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа гэх тоон баримт бий. Эдгээрийн дийлэнх хувийг христийн шашных эзэлдэг байна.

31 thoughts on ““Шинэ тэнгэр газар” шашны гаж урсгалд Монголчууд тархиа угаалгасаар байх уу?

  1. darvin 2018-09-03 17:12 at 17:12

    Hrictiig mushgin guibuulj baigaa Colongochuud bol bibliin deer helcneer honinii aris nomorcon chono gedgiin mash ih auvltai buruu zorilogotoi huniig erhendee oruulah tolovlogootei shashnii mafii um hunii nudend neg l bish haragdaj baival ter catanii ajel um bibli deer catan hurtel huuramch erbuciin elch shig jinhene uneniig zavhruulagch gej erc hatuu ecerguutsdeg

    Хариулах
  2. ИХ ЭЗЭН 2018-09-03 20:33 at 20:33

    МИНИЙ НЭРИЙГ БАРЬЖ ИХЭЭХЭН ДӨВЧИГНӨЖ БАЙГАА ГАРУУДЫГ БИ ГАЗАРТ БАЙГАА САТАНУУДДАА ХЭЛЭЭД ТАМД АВААЧИЖ ТАМЛАНА. МОНГОЛЧУУД УГААСАА ТЭНГЭР ЗАЯАТАЙ МӨНХ ХӨХ ТЭНГЭРТЭЙГЭЭ ХАРЬЦСААР ИРСЭН ОДОО Ч ХАРЬЦАЖ БАЙГАА БОЛОХООР ТА НАР МИНИЙ НЭРИЙГ БАРЬЖ ЭНЭ ҮНДЭСТНЭЭР ИХ ОРОЛДВОЛ ӨӨРСДӨӨ ЧӨТГӨР ШУЛАМ РУУГАА ТОНИЛНО ШҮҮ. НААД МОНГОЛ ҮНДЭСТЭН ГЭДЭГ ЧИНЬ АЙМААР УЛСУУД. НЭГ УУРЛАХААРАА ДЭЛХИЙН ТАЛЫГ ЭЗЭЛЖ ӨӨДӨӨС НЬ ПЭЭДЭЛЗСЭН УЛС ГҮРНҮҮДИЙН ХААДААР ХОНИО ХАРИУЛУУЛЖ ЯВСНЫГ БУУРАЛ ТҮҮХ МАРТААГҮЙ. БҮҮ ОРОЛД ХАНГУ НАРАА ТА НАР ЭНЭ АУГАА ҮНДЭСТНИЙ ӨМНӨ МЭХИЙН ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНД. ЭНЭ ШАШИН РУУ ХОШУУРЧ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ТА НАРЫГ ИЙМ ҮХЭР ШИГЭЭ ТЭНЭГ МУНАГ ГЭЖ ДААН Ч БОДСОНГҮЙ.ҮМБҮҮ ҮНЭЭНИЙ СҮҮГЭЭ САЙН УУЖ МАНГАР ТЭНЭГ ТОЛГОЙГОО ЖААХАН Ч ГЭСЭН АЖИЛЛУУЛААЧ ЛАЛАРУУДАА

    Хариулах
    1. Батсүрэн 2020-02-27 20:20 at 20:20

      haha esus bas interneted ordog l yum baina.

      Хариулах
    2. Нэргүй 2020-02-28 09:16 at 09:16

      chl ooroo uher ym baigaa biz mongolchuud bol tenger zayatai bolohoos uger zayagui shuu

      Хариулах
    3. зочин 2020-03-27 16:31 at 16:31

      Одоо бүх юм таны хэлсэнээр болоод байх шиг Үнэн байдаг л юм байна

      Хариулах
  3. Нэргүй 2018-09-03 20:47 at 20:47

    SETGEHUIN dain gej uuniig heldeg uom daa.Teneguud teneguudiig elsuuleed etses.t ni aav eej, ah duus, hani ijil, ur huuhduud, hamgiin saihan buhneesee hagatsaad etses,t ni ter uhel ruugee toniltsgoono biz dee.Harin mongol uls maani setgetsiin ovchtei teneguudeesee salj sanaa amrahiim bish uu.Iim uomand elsej orj bdag monch tenegiin teneg bna daa .Evii evii.

    Хариулах
  4. Нэргүй 2018-09-03 20:54 at 20:54

    IIM TENEGUUDTEI TAARALDVAL GAZAR DEER NI SHUUD BUUDAAD USTGACHMAAR UOM BNA DAA.

    Хариулах
  5. Нэргүй 2018-09-03 21:03 at 21:03

    ene ursgald elssen neg teneg ni nadad hauagaa bicheech bi elsmeer baih uom malaa.

    Хариулах
  6. Нэргүй 2018-09-03 21:07 at 21:07

    ter deer bgaa zuragiig ni haraach ta minee bugd tsaazluulj baigaa biz dee he he ha ha

    Хариулах
  7. иргэн 2018-09-04 06:18 at 06:18

    Монголд наадуулаас чинь дутахгүй Мормон гэж шашны сект маш тархсан байгаа. Ядуу айлын хүүхдүүдийг Америкт сургах замаар энэ шашиндаа оруулдаг. Хичнээн олон хүнийг сектдээ элсүүлбэл төдийчинээ боломж олгодог. Тархины тураалтай монголчуудын дунд хамгийн хүчтэй тархаж байгаа шашин бол Мормон.

    Хариулах
    1. Нэргүй 2020-02-27 11:41 at 11:41

      Бүрэн 100 % төгс мэдээлэл аваад нүдээрээ үзсэн зүйлээ бичих хэрэгтэй.маш бага ойлголттой ба.

      Хариулах
      1. Ts 2020-02-28 02:27 at 02:27

        Zuv

        Хариулах
  8. ard 2018-09-04 11:09 at 11:09

    энэ монголд дураараа дургиж байгаа даварцан солонгосчуудыг хуйгаар нь хядаж цусыг нь урсгах ёстой юм байна..арай дэндүү даварч байна аа энэ муу лалрууд..одоо бүр монгол хүүхнүүдийг солонгос хүнд үйлчилдэг ширээний хүүхэн болгож дуусгаж байна..төр засаг гэж байдаг бол яаралтай арга хэмжээ аваачээ..

    Хариулах
    1. Нэргүй 2020-02-27 10:06 at 10:06

      Хөөж явуулах төрийн хууль байгаа бол

      Хариулах
  9. зочин 2018-09-05 12:23 at 12:23

    хэнд хашаа хандахаа мэдэхгүй байна хурдан арга хэмжээ аваасай төр засаг минь ажил мөнгө хэрэггүй үхэхгүй болно гэдэг эцэг эхийг огт тоохгүй

    Хариулах
  10. ӨӨРИЙГӨӨ ТАНИ 2018-09-18 07:58 at 07:58

    ХЭДЭН БӨӨ ХЭДЭН ЛАМ БАЙДАГ БОЛ? ЯГ ШАШНЫ ИХ СУРГУУЛЬ ТӨГСӨӨД ДЭГ ЖАЯГАА БАРИМТЛААД ЯВЖ БАЙГАА НИ ХЭД ВЭ? БӨӨ НЭРТЭЙ САЛБАДАЙНУУД ХҮНИЙ АМИДРАЛЫГ ЗАЛААД УДИРДААД ЯВДГҮЙ ГЭЖ ҮҮ? ЕР НИ МАНАЙХАН ОЮУН САНАА, БОДОЛ СЭТГЭЛЭЭ ЦЭГЦЛЭЭД АРИУСГАЖ , ШАШНЫ НААД ЗАХЫН ЁС ЗҮЙ БОЛОХ ” БУСДАД ХОРЛОЛГҮЙ АМИДРАХ” ГЭСЭН ЗАРЧМЫГ БАРИМТАЛДАГ ГЭЖ ҮҮ? ЗҮГЭЭР Л МӨНГӨӨ БАРИАД САЙХАН БОЛГОНО ГЭСЭН БҮХЭН ҮРҮҮ ГҮЙДЭГ БИЗДЭ. ДОТОР НЬ ХӨӨТЭЙ ТОГОО ХЭВЭЭРЭЭ Л БАЙДАГ

    Хариулах
  11. зочин 2019-05-06 17:32 at 17:32

    энэ хаана байдаг юм бол?

    Хариулах
  12. зочин 2019-09-12 10:11 at 10:11

    шинэ тэнгэр газарт элссэн гэр бүлийнхэн маань ажил төрөл хийх чадваргүй ажил хийдэг нь ажилаа хаяаад нялах хүүхдээч хайхарахгүй . оюутан сургуулиа хаяаад өглөө ажилтай хүн шиг гарч орой ирдэг ийм сүрэн улс болов Монголын соёл ёс заншилийг хулгайлаад бараг л манай бурхан наадахыг чинь хийсэн хэлсэн зохиосон ухааны юм хэлээд байдаг арай дэндлээ зайлуулаач

    Хариулах
  13. зочин 2019-11-09 13:20 at 13:20

    Шинэ тэнгэр газар монгол гэр бүлд маш их гай тарьж байна Хүнийг ажилгүй болгож байна Маш их хуурч худал ярьж эрээ цээргүй байна шалгаж өгнө үү

    Хариулах
  14. Зочин 2019-11-17 09:42 at 09:42

    Солонгос пастортай бүх сүмүүдийг хааж, пасторуудыг нь албадан гарга.

    Хариулах
  15. зочин 2019-12-13 22:42 at 22:42

    Шинэ тэнгэр газар шашин гэр бүл дотор дайн болгож байна Үнхээр үзэн ядмаар байна ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ төр засаг ерөнхийлөгчөө

    Хариулах
  16. зочин 2019-12-14 23:38 at 23:38

    Хууль зөрчөөд байхад Зөвшөөрөл өгдөг газар нь ямар ч арга хэмжээ авахгүй өөрсдөө ч бас хууртаад байх шигээ. Үйл ажиллагаа явуулдаг газараа нуудаг ямар ч хаяг тавьдаггүй газар

    Хариулах
  17. zochin 2020-02-27 10:15 at 10:15

    karaoke bol xuxuen zardag gazar shuu teriig bur xaa bas gaj ursgaluud mgld uil ajillagaa yavuulj bga yum bna muusain novshnuud shingex gazargui bolood end orj irj bxgu yu xugjil medeelelees xotsorch yavaa uls ruu gaj usrgaluudiig xaa xurdan xaaj xolbogdox so nariig solongos ru garga bas manai uls deer ueeesee viztei bxxeregtei bsiin gadaad xariltsaanii ue ueiin saiduud mgliin tuluu yu ch xiisenguiee medeej olon say xuntei ulsaas xamgiin xar novshnuud n vizgui doroi gazart irj durgina gej naashilna biz de yaj bodoojiin mgl viztei bol gadaad xumuus mgld ixsej bna bid tsuuxelexnee xamag yumaa tavij tugaad duusaxnee. yer gadaad xun xund xeregtei yum xiidegguig medne tedniig dagasan xun zovno amdralaa aldana bidni mglchuudiin xajuud damaan door xumuus bdg shuu bux talaaraa yumtai xuni ruu dolignono iluu ruu guinee uuriin bair suur muutai tuluvshil xumuujil zan aash muutai mungu ch ugui zalxii ajiliin turgui ix davaramtgai muuxai xumuus bdg shuu tedniig 20 jil xamt ajillsan xuni xuvid medej bna viztei bolgood bolovsrotoi xun shig xuniig ajilar irvel ireg gadnii xun mgld biznes xiix shaardlaga ch bxgui uulaasaa ediinzasag uur deeree togtoj yavax yostoi iim baina uxaantai baitsgaaya!!

    Хариулах
  18. Хэн нэгэн 2020-02-27 11:37 at 11:37

    Монгол түмэн минь ямарваа нэгэн зүйлд ул суурьтай бас нотолгоо баримттай бас эх үүсвэр нь үнэн зөв мэдээлэлд тархиа угаалгаж сурах нь чухал юм даа. Зүгээр л хий хөөргөсөн худал мэдээлэл хүмүүсийг талцуулж бас энгийн иргэдийг хохироож байдгийг санах хэрэгтэй. Энэ мэдээллүүдээс хараад байхад хуучин зураг хөрөг маш их ашигласан байна. Бас хольж хутгаад сайхан бичиж өгчээ. Тиймээс сайтуудад хариуцлага тооцох цаг болжээ. Тэд хандалтаа нэмэгдүүлэх үүднээс худал үнэн нь мэдэгдэхгүй бидний монголын үнэт зүйлсийг гол асуудал болгон гарган ирж нийтэлж байна. Хариуцлага тооц. Буруу үнэн нь мэдэгдэхгүй эх сурвалжгүй бас хуучин мэдээлэл, зураг ашиглан мэдээлэл тавихаа больсон ьнь дээр биз. Ядруухан нийтлэл яваандаа сайтынх нь үнэ цэнийг байхгүй болгоно гэдгийг мэдмээр дээ.

    Хариулах
    1. Unshigch 2020-02-29 04:21 at 04:21

      zuw

      Хариулах
  19. зочин 2020-02-27 12:36 at 12:36

    иймэрхүү юм байдаг юм билээ хүн хархад их хүмүүжилтэй юм шиг яриад үзхээр яг сэтгэцийн өвчтэй юм шиг болсон үхээд 3 хоногийн дотор амилна ч гэхшиг сонин сонин юм яриад байдаг юм билээ

    Хариулах
  20. Zochin 2020-02-28 10:31 at 10:31

    Bas neg turliin biznes shuu. „Aav” ni baijdag baih. Yaj sanhuujdsg boldoo? Gishuu bolgon huraanj tuldug uu sl esvel …?

    Хариулах
  21. zfzpkmtgzo 2023-04-13 20:42 at 20:42

    “Шинэ тэнгэр газар” шашны гаж урсгалд Монголчууд тархиа угаалгасаар байх уу? – updown.mn
    [url=http://www.g49r7d15vf313fzpuu740vb48t1b1v8ks.org/]uzfzpkmtgzo[/url]
    azfzpkmtgzo
    zfzpkmtgzo http://www.g49r7d15vf313fzpuu740vb48t1b1v8ks.org/

    Хариулах
  22. スーパーコピーブランド寝具 2023-04-17 23:51 at 23:51

    Back grinding wheel for sapphire
    股本赌博
    iphone7ケースブランドコピー

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн