Европын Төвбанкнаас 50 еврогийн шинэ мөнгөн дэвсгэртийг мягмар гарагаас гүйлгээнд орууллаа.
Шинээр гүйлгээнд орж буй 50 евро нь 9 тэрбум гаруй ширхэг хэвлэгдсэн бөгөөд хамгийн их гүйлгээтэй мөнгөн дэвсгэрт болж нийт мөнгөн дэвсгэртийн 46 хувийг эзлэх ажээ.
Европын Төвбанкны Ерөнхийлөгч Марио Драги: “Өнөөгийн тоон технологийн зуунд бэлэн мөнгө чухал юм. Худалдааны цэгүүд дээр хийгдэж буй бүх төлбөр тооцооны 3/4-аас илүү хувийг бэлэн мөнгөөр хийж байгаа нь гүйлгээний дүнгээрээ талаас илүү хувийг эзэлж байна. Валютыг дэмжиж байгаа явдал нь үр дүнгээ өгч, сүүлийн хэдэн жил хүндрэл бэрхшээлтэй байсан хэдий ч хямралын өмнөх үеийн өндөр үзүүлэлттэй дүйцэхүйц байна” гэлээ.
Европын Төвбанк 500 еврогийн мөнгөн дэвсгэртийг хууль бус үйл ажиллагаанаас болгоомжлон гүйлгээнээс татах бөгөөд 2018 оны сүүлээр 100 болон 200 еврогийн шинэ мөнгөн дэвсгэртийг гүйлгээнд гаргахаар төлөвлөж байгаа аж.
Олхонууд Бабу