Цагдаагийн ажилтан жорлонд унасан нярайн амийг аварчээ

2017-04-05 13:211min0
цагдаа

Өнгөрсөн сарын 30-нд  дөнгөж төрсөн нярай жорлонд унасан байсныг цагдаагийн ажилтан аварчээ. Энэ тухай дуудлага тухайн өдрийн өглөө 08:25 цагт Цагдаагийн газрын 7059102 дугаарын утсанд иргэн М-ээс ирсэн байна. Иргэн М хэлэхдээ жорлонд хүн төрөөд хүүхдээ жорлон унагасан гэжээ. Дуудлагын дагуу мөрдөн байцааагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж  яаралтай нярай хүүхдийг жорлонгоос гаргаж амь насыг нь аварчээ. Хэрэв онцгой байдал, түргэн тусламж хүлээсэн бол нярай амиа алдах аюултай байсан аж. Одоогоор эх, нярай хүүхэд эсэн мэнд Нэгдсэн эмнэлгийн “Төрөх” тасагт хэвтэн эмчлүүлж байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй