Улсын драмын эрдмийн театр, “Бльюмон” төвийн дэргэдэх авто зогсоолуудыг татан буулгах шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргажээ. Тодруулбал, Улаанбаатар хотод хүмүүс амарч, зугаалах орчин шаардлагатай байгаа тул ийнхүү зохион байгуулалт хийн ажиллаж буй юм байна.
Улмаар орчин үеийн архитектур төлөвлөлтийн шийдлийн дагуу иж бүрэн тохижуулалт хийхээр төлөвлөжээ. Татан буугдаж буй дээрх зогсоолуудаас 200 метр хүрэхгүй зайд томоохон зогсоол байгаа тул ийнхүү шийдвэрлэсэн гэлээ.