Хүмүүсийн ихэнх нь өөрийгөө ямар нэгэн зүйлийг шийдвэрлэдэг гэж боддог нь эндүүрэл аж. Эсрэгээр нь тархи бие даан шийдвэр гаргадаг юм байна. Чимээгүй л 2-3 секунд дотор бүхнийг шийддэг. Үүнийг бид өөрчилж чадах болов уу. Түүний гаргасан шийдвэрийг зүгээр л өөрсдөө гаргасан дүр эсгэж чадахаас бид гаргасан шийдвэрийг нь өөрчилж чадахгүй аж.
Анх тархи бидний өмнөөс шийдвэр гаргадаг тухай судалгааг 80-аад оны эхээр Калифорнийн их сургуулийн америкийн судлаач Бенджамин Либет явуулсан. Үүнээс хойш үр дүн нэг бус удаа баталгаажсан. Бид өнөөдрөөс эрүүл зөв хооллоё гэж боддог ч хортой жигнэмэг идэх санааг тархи гаргадаг. Ингээд төд удалгүй идэхгүй гэсэн жигнэмэгээ идэж өөрсдийгөө сул дорой хэмээн буруутгана. Тэгвэл бүхнийг шийдэгч тархитай тохиролцож болох энгийн 5 дүрмийг хүргэе.
#1. Шийдвэр гаргах бэлтгэл нь шийдвэр гаргахаас илүү чухал.
Хэрэв тархи таны бодсон зүйлсийг хорлон сүйтгэх ажиллагаа сэдсэн бол түүнд дасах хугацаа өг.
#2. Сэтгэл хөдлөлийг ашигла.
Ямар ч тохиолдолд тархийг тэрхүү үйл явдлууд руу тэмүүлүүлэхийн тулд өөрийгөө хамаг чадлаараа төвлөрүүлж, эерэг сэтгэл хөдлөлийг үзүүлэхийг хичээ.
#3. Том асуудлаас зайлсхий. Жижигхэн бай.
Асуудал том байх тусам бид бараг л асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Тиймээс том асуудлаас аль болох зайлсхийж, том асуудлаа жижиг асуудлуудад хуваа. Тэгвэл тархи танд тусалж, төлөвлөгөөг тань дэмжих болно.
#4. Тархинд оролдох боломж олго.
Хэрэв та ямар нэгэн төлөвлөгөө гаргаж амьдралаа өөрчлөхөөр шийдсэн бол шууд хэрэгжүүлэхээ бүү бод. Тархийг таны хамтрагч болгохын тулд эхлээд энэ өөрчлөлт маш хэрэгтэй, ашиг тусаа авчирч эерэг сэтгэл хөдлөл авчирна гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
#5. Аваарын тоормоз ашигла.
Зайлшгүй тохиолдолд хэрэглэх хэрэгтэй. Та ууралсан, сэтгэлээр унасан, эсвэл баярласан үед ашиглана. Таны сөрөг эсвэл эерэг сэтгэл хөдлөл нь тархиийг тухайн үйл явдлыг зөвөөр үнэлэх боломж өгөхгүй. Тиймээс энэ тохиолдолд аваарын тоормозыг ашиглах хэрэгтэй.