УИХ-ын гишүүн С.Жавхлангийн зүгээс УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Авлигатай тэмцэх газар шалгуулах хүсэлт өгч байгаа талаар цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрбээр “Сү.Батболд гишүүнтэй хамаарал бүхий “Тэнгис” кино театр, “Алтай” констракшин, “Алтай” групп,”Алтай гацуурт”, “Ар үр Алтай”, “Алтай нутгийн хүчтэн” ХХК, “Алтай” холдинг групп, “Алтай кашмир”, “Чингис хаан” цогцолбор, “Чингис” зочид буудал, “Скай” их дэлгүүр, “Стар” телевиз, “Скай” трейдинг, “Скайтел” групп, “Скайтел” ХХК, “Скай медиа” корпораци, “Скай нет”, “И-Март”, “Бороо гоулд” зэрэг маш олон байгууллага байна.

Тиймээс нэг хүний эрх мэдэлд яагаад ийм олон компани байна, ямар арга замаар хаанаас ямар эх үүсвэрээр дээрх хөрөнгийг бий болгосон талаарх тайлан тайлбарыг ирүүлэхийг хүсч байна” гэв.

Үүнээс гадна Сү.Батболд гишүүний хамаарал бүхий компани, хөрөнгийн талаарх мэдээлэл нээлттэй өгөхийг хүссэн талаараа онцлов.

By updown

3 thoughts on “УИХ гишүүн С.Жавхлан Сү. Батболдыг шалгах тухай АТГ-т мэдэгджээ”
  1. жавхлангаа дэмжиж байна.мон.хөрөнгө.бирж гэж нэг газар байна Хангай гэгч элчин сайд байсан хүний хүүхэд Алтай гэгч бүхэл 10 -аад жил төриин компанийг завсаргүй удирдаж байна учир нь тэр Хангай гэгч гуай нь Сү.батболдиин ах нь. Сү-гийнхэн МХБ-г хувчилж авахаар хадгалж байгааг бүгд мэднэ бүх бүлгэлүүд мэднэ. эд МХБ -г яг хувийн компани шигээ удирдаж байгаа үүнийг бүлгэлэлд хамааралгүй жавхлан гишүүн гаргаж тавьж байгааг саишааж дэмжиж байна. сангийн яам төрийн өмчиин газар яаж ч чадахгүй байна сү батболдиин эсрэг жавхлан гишүүнээ тууштай байгаарай

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн