Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хүй 7 худаг гэх газрын орчимд долоон хүний амийг авч одсон зам тээврийн ноцтой осол гарсан билээ. Эргэн сануулбал,  72-40 УБҮ улсын дугаартай Тоёота Приус маркын автомашин, Тоёота Ландкруйзер 200 маркын 01-16 УНА улсын дугаартай автомашинтай мөргөлдсөний улмаас автомашин шатаж 7 хүний амь нас хохирсон юм. Энэ хэрэг эцэслэн шийдэгдэлгүй сунжирч явсаар эцэстээ Тээврийн прокурорын газраас хэргийг хэрэгсэхгүй болгосныг ар гэрийнхэн нь эсэргүүцэж байна. Энэ талаар өнөөдөр (2018.08.29) хохирогчдын гэр бүлээс  мэдээлэл хийлээ.

Хоёр жилийн өмнө гарсан энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэлгүй байсаар прокурорт гурван удаа хаагдсан байна. Мөн ослын газраас зугтсан жолоочийг нэг жилийн дараа олсон ч хэргээ хүлээлгүй талийгаачид хэрэг үүсгэсэн нөхцөл байдалтайгаар хаагдсан гэдгийг амиа алдсан жолоочийн төрсөн эгч Х.Алигармаа хэлж байв. Тэрбээр “2016 оны наймдугаар сарын 5-ны 20.00 цагийн орчимд Эмээлтийн замд 7240 УБУ улсын дугаартай приус 20 автомашинд нийт гурван том хүн дөрвөн том хүн зорчиж явсан. Тухайн үед 8558 УНС улсын дугаартай Ланд Крузер 100 маркийн машин  Приус 20 маркийн машиныг нэгдүгээр эгнээнд шахаж онхолдуулсан. Улмаар приустэй явж байсан хүмүүс эсрэг урсгалд орсон бөгөөд 0116 улсын дугаартай Ланд 200 маркийн машинтай мөргөлдөж замын хажуу руу шидэгдэн галд өртөн амиа алдсан юм” хэмээв. Тиймээс долоон хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж Улаанбаатар хот руу хэргийг шилжүүлэхийг хүсч буйгаа хохирогчдын ар гэрийнхэн илэрхийллээ.

 

By updown

4 thoughts on “Долоон хүний амийг авч одсон авто ослын хэргийг хэрэгсэхгүй болгожээ”
  1. Ингээд л манай хуулийхан шударгаар шийднэ гэхэд итгэх аргагүй болоод байгаа юмдаа.

  2. Аль ноднин дуулдаж байлаа.тэрнээс хойш яагаад таг болчихов гээд сураг тавьж хаяа боддог байлаа.анх замруу шахаж онхолдуулж зугтаасан ланд 100 буруутай ш дээ.хамгийн хэцүү юм нь 3 хүүхэд байгаа юмдаа.яахав тэр жолооч хэргээ хүлээдэггүй юмаа гэхэд үйлийн үр гэж нэг юм бий дээ…

Иргэн-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн