Бохирын нүх ухаж байгаад шороонд дарагдаж амь насаа алдсан хэрэг энэ сарын 27-нд гарчээ. Талийгаач 23 настай Д нь 70 см шороонд дарагдсан байна. Цагдаагийн газар цогцсын мөрөөр мөрдөн шалгаж байгаа юм. Ослын дуудлага тухайн өдрийн 07.50 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирснээр цогцосыг гарган авчээ. Мөн өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд дулааны худагт цогцос байна гэсэн дуудлага 12:08 цагт иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид очиж, нэр, нас, хүйс нь тодорхойгүй цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.