Сүлжээний луйвраас сургамж авдаггүй Монголчууд…

Сүлжээний бизнес буюу пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдэгддэг залилах гэмт хэрэгт өртөж хохирсон иргэнээс “Яагаад ийм юманд итгэж байгаа юм бэ?, ямар ч боломжгүй шүү дээ” гэж асуухад “Яахав дээ, хурдан их мөнгөтэй болчихъё” гэж бодоод гэдэг хариулт авахдаа урам хугарав.

Яагаад, ийм гэнэн, болчимгүй, хариуцлагагүй, мэдлэггүй, мэдээлэлгүй, сул дорой юм бэ?. Яагаад хаширдаггүй юм бэ? Хэн нэгэн үл үзэгдэгчийн гарт 1000 доллар атгуулаад хэсэг хугацааны дараа түүнийгээ 2000 болгож аваад түүгээрээ байшин бариад сайхан амьдарна гэдэг хэзээ ч биелшгүй зүйл мөрөөдсөндөө тэд алджээ. Толгойгоо ажиллуулахгүй, биеэ зовоохгүй хялбархан аргаар мөнгө олох шунал, гэнэн зан, “тэнэг” бодол нь тэднийг гэмт хэргийн хохирогч болоход хүргэжээ.

Өчигдөр /2018.08.28/-ийн байдлаар цагдаагийн байгууллагад энэ төрлийн 19 гэмт хэрэг шалгагдаж байна. Нийт 17 мянган иргэн элссэн бөгөөд албан ёсоор 39 хүнийг хохирогчоор тогтоогдон шалгаж буй. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй гэж мэдээлсэн. “Жи тайм”-ын дуулиан намдаагүй байхад “Стамфорд” гэх сүлжээний бизнест залилуулсан гэх эмэгтэйчүүд “Би машинаа зараад энэ сүлжээнд орсон, Манай эгч, миний найз намайг энэ сүлжээнд оруулсан. Одоо цагдаа нар тэр этгээдийг барьж намайг хохиролгүй болгож өг” гэж цамнасаар цагдаагийн хэлтсийн үүдэнд цугларч, шаагилдсан. Итгэмгүй зүйлд итгэдэг гэнэн зантай тэд бас л залилуулчихжээ.

Мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдэлгэр өчигдөр /2018.08.28/ “Одоогоор стамфорд гэдэг сүлжээтэй холбоотойгоор нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт нийт 14 гэмт хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэж албан ёсоор мэдэгдэв. Цагдаагийн байгууллагаас “Понзи залилангаас болгоомжил”, “Пирамид сүлжээний залилангийн гэмт хэргийн хохирогч болохоос сэрэмжилнэ үү” гэх мэтээр таныг хамгаалах, урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг өгсөн ч иргэд сонссонгүй.

Сонссон ч чихнийхээ хажуугаар өнгөрөөчихөөд, одоо харамсаж, халаглаж, шаналж сууна. Хамгийн харамсалтай нь, ойр дотны хүмүүстээ мэдэгдэлгүйгээр иргэний үнэмлэхийг нь авч очин бүртгүүлж, өмнөөс нь хураамжийн мөнгө төлж сүлжээний бизнесийн хохирогч болгосон тохиолдол ч байна. Энэ үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд зааж хуулиар хориглосон гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Аливаа нэгэн хууль бус сүлжээний бизнес Монголд нутагшин үйл ажиллагаа явуулж эхлэхэд бусдаас түрүүнд очиж бүртгүүлэн мөнгө төгрөгөө авчихаад, түүндээ олны уриалж, тархийг нь угааж суудаг хэсэг бүлэг хүн байгааг ч цагдаагийнхан олж тогтоогоод шалгаж эхэлсэн гэнэ.

Энэ нь гэнэн итгэмтгий, шунаг зантай, амархан мөнгө олох хүслээ захирч чаддаггүй хэсэг хүмүүсийг гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, тэдний бодлогогүй үйлдлийг таслан зогсоох зөв алхам болж. Хэрэв танд нэр өөрчлөх, урамшуулал олгох, бараа бүтээгдэхүүнээр үйлчлэх санал тавиад хариуд нь ногдол, ашиг урамшуулал олгосноор итгэмээргүй баян болгох төлөвлөгөө танилцуулж, таныг татан оруулахыг хүсвэл хялбархан аргаа мөнгө олох, байгаагаа хурдан өсгөх шуналаа түр дараад Яаж? гэж асуугаарай. Ямар ч боломжгүй, эцэстээ элссэн сүлжээ чинь дампуурч чи эд хөрөнгө, сэтгэл зүйгээрээ хохирогч болж үлдэнэ шүү гэдгийг л сэрэмжлүүлье.

8 thoughts on “Сүлжээний луйвраас сургамж авдаггүй Монголчууд…

  1. зочин 2018-08-29 09:38 at 09:38

    хохь нь тэнэг шунал нь дэндсэн үхэрнүүд, тэднийг хэн мөнгөө өг гэсэн юм, эргүү балай шуналын тулам өөр хэлэх үг олдохгүй нь

    Хариулах
  2. зочин 2018-08-29 09:48 at 09:48

    хялбар дөт замаар мөнгө олох гэсэн хүмүүс одоо үед их болсон байна. Гадуур ажилд авна гэсэн зар их байх юм хийх хүн нь олдохгүй бүгд дарга болох гээд л зүтгэнэ. Улс энэ сүлжээнд алдсан мөнгийг олж өгөлгүй хаячих хэрэгтэй тэгвэл дараа дараагийнх нь хүмүүсд сургамж болно. дахин хэлэхэд хялбар аргаар мөнгө олох гэсэн шуналдаа автан гэмт хэргийн золиос болж байгаа та нарын хийсэн хэрэг үнэндээ нарийн ярьвал бас гэмт хэрэг шүү

    Хариулах
  3. Нэргүй 2018-08-29 10:07 at 10:07

    Сүлжээний бизнес хүний шунал дээр тоглодог. Манай монголчууд маш үтэр түргэн баяжихыг л хүсдэг. Яг өнөөдөр л сайхан амьдармаар байна гэдэг. Сайхан амьдрахын тулд юу ч хийдэггүй хэрнээ шууд л хүсдэг. тэрнээсээ болоод нэмээд алддаг

    Хариулах
  4. ааааа 2018-08-29 10:14 at 10:14

    мал монголчууд юм даа, естой үхэрнээсээ дор ухаантай хүмүүс шүү монгол хүмүүс,сүлжээний луйварт итгэж хэдэн тэрбумаар нь алдаж гадны луйварчдыг баяжуулах юмаа, үнэхээр л тийм их мөнгө байдаг юм бол арвич хямгатай зарцуулаад амьдраач дээ, юу ч хийхгүй байж байгаад богино хугацаанд гэнэт баяжих гэж тэнэгтэсэнээ болж байгаан, тийм юм гэж байхгүй шдэ, богино хугацаанд гэнэт баяжиж байгаан төрд шургалсан

    Хариулах
  5. аааа 2018-08-29 10:15 at 10:15

    төрийн эрх мэдлээр ард түмнээ шулж байгаа хүмүүс л ингэж баяжиж байгаа

    Хариулах
  6. зочин 2018-08-29 10:33 at 10:33

    тэдний мөнгийг уагдаа авчихсан биш, цагдаад уурлаад хэрэггүйл дээ, өөрсдийнх нь хохь, төр засаг энд ямар ч буруугүй, өөрт байсан мөнгөө өөрсдөө луйварчдад өгчихөөд хэнд гомдоод уурлаад байгаа юм, тэр чигт нь зүгээр л хая

    Хариулах
  7. erdenee 2018-08-29 11:03 at 11:03

    tatan oruulsan uruu tatsan nuhduus hohiroliig baragduulj uguurui ted munguu abchihaad busdiig uugshind hayaj ugdug shuu dee bur garshsan heden abgaigaa nar bdag yag hyadalgaanii gazriin mal daguulj oruulj aluuldag mal shig uursduu aluulahgui busdiigaa aluuldag bhgui yu… shunalaa darj amidar…

    Хариулах
  8. зочин 2018-08-29 11:09 at 11:09

    эд нарын хохиролыг хэн барагдуулах ёстой вэ, шуналын туламнууд, хохь нь

    Хариулах

ааааа-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн