Энэ хаврын анхны бороо Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн шөнө зарим газраар оржээ. Цаг уурын ажиглалтын мэдээгээр ихэнх нутагт цасан бүрхүүл тогтсон аж. Тус аймгийн Цэцэрлэг болон Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Рэнчинлхүмбэ зэрэг сумдад цас ихтэй, зудтай хаваржилт хүндэрсэн байна.
Харин өнөөдөр (2017.04.04) ихэнх нутгаар бороо цас холилдон оржээ. Энэ жилийн хувьд бороо оройтож орж байгаа гэнэ. Өмнөх жилүүдэд ихэвчлэн 3 сарын дундуур анхны бороо орж байжээ. Хаваржилт хүнд байгаа дээрх суманд цаашид цас, бороо нэмж орвол гарсан төл бойжиход бэрхшээл үүсэхээр байгаа ажээ.