Наймдугаар сарын 9-нд 22:00 цагийн орчимд Зам, тээврийн хөгжлийн яам буюу Засгийн газрын 13 дугаар байрны гадна хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Т.Гомбосүрэн гэх залуу харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарсан. Эл явдлын дараа буюу энэ сарын 12-ны өдөр Засгийн газар шуурхай хуралдаж, ЗТХЯ-ыг удирдаж байсан сайд, дэд сайд, ТНБД-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.
Гэвч хамт архи уусан тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур Төмөр замын бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Лхагвасүрэн Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа Мэргэжилтэн Н.Ганбаяр нарт ямар хариуцлага оногдуулсан, тэднийг ажлаас чөлөөлсөн эсэх нь тодорхойгүй хэвээр байгаа юм. Тэгвэл өнөөдөр тус яамны хэвлэл мэдээлэл албанаас хэрэгт холбогдох дарга нарыг ажлаас нь чөлөөлсөн тухай мэдэгдсэн байна.