Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас орон нутгийн иргэдтэй хамтранг сураггүй алга болсон таван настай охиныг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна. Эрлийн ажиллагааг Ширээ нурууны нутаг, Орхон сумын Бүрэн толгой, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Хараа голын гүүр хүртэл 52 км-т самналт хийсэн ч олдоогүй байна.
Охин Дархан сумын гуравдугаар багийн нутаг “Ширээ нурууны нутаг” гэх газраас алга болжээ. Түүнийг Хараа голын усанд живсэн байж болзошгүй гэсэн дуудлага энэ сарын 19-нд иржээ.