Олон нийтийн дунд “цэнхэр үст Цэрэн” гэж алдаршсан хатагтай Э.Цэрэндолгорыг танихгүй хүн үгүй. Нийгэмд болж буй болох болохгүй зүйлсийн талаар үргэлж санаа зовнин өөрийн үзэл бодлоо илэрхийлж, болохгүй бол гар бие оролцохоос ч буцдаггүй тэрбээр өнгөрөгч долоо хоногт халдлагад өртжээ.
“Стелла” хэмээх цэнгээний газар Цэрэнг бүжиглэж байх үед нэгэн эр ирэн толгой тус газар нь хүчтэй цохисон гэх бөгөөд бие хамгаалах урлагаар хичээллэдэг Цэрэн ч мөчөөгөө тийм ч амар өгөөгүй бололтой. Залууг бүжгийн талбайд байх үед нь очин мөн л нударга зөрүүлээд авсан бөгөөд ойролцоо байсан бүсгүйчүүд тэднийг салгасан аж.
Цэрэн энэхүү асуудлаар цагдаад гомдол гаргахаас татгалзсан байна. Учир нь түүнтэй холбоотой олон хэрэг цагдаагийн байгууллагад очоод хаагдаж байсан аж. Харин өөрт нь халдсан залуугийн зураг бичлэгийг тухайн газраас авч зургийг нь дэлгэн өөрийн биеэр ирж уучлалт гуйхыг хүссэн байна.
“Би анх удаа олон нийтийн газар араасаа балмадаар дагздуулж үзэв. Анхнаасаа маргалдсан, муудалцсан, маажилцсан зүйлгүй…Зүгээр л тас түс болоод дүнхүүрээд явчихсан… Би эрчүүдийг их хайрладаг… Гэхдээ ахин би ийм явдал гаргахгүйн тулд намайг зодсон залууг ил гаргалаа…. Амтай бүхэн доромжилж, төлбөртэй болгон харлуулж, архи уусан болгон балбана гэж байхгүй…. Жич: Би олон нийтийн газар болон гэртээ бусдыг хүндэлж маргалддаггүй. Ихэнхи улс уучхаараа улс төржөөд уншсан баахан хов живээ хүн рүү үсчүүлэх гэж оролддог. Бас бусдыг тэвчдэггүй хорслоо дарж сурцгаая…. Бүгд стрэсстэй байна…Залуу өөрөө над руу ирж уучлал гуйгаарай” гэжээ.
3 comments
Ene Tseren gej avgai yavsan gazar bolgon balagatai baih um . Emee bolchood iun bujig ve. Er em ni medegdehgui um chini er hun baina gej l Bodoo biz
Ene avgaig huduunii ataman baisan gedgiin bnlee Baynhongoriihon.
Iamar adgiin archaagyi zaluu ve