Нийгэм

Хичээлийн шинэ жилийн нээлт бямба гарагт болно

Есдүгээр сарын 01 болоход хэдхэн хоног дутуу байна. Энэ жилийн есдүгээр сарын 1-н бямба гарагт таарч байгаа. Үүнтэй холбоотойгоор хичээлийн шинэ жилийн нээлт амралтын өдөр болох уу эсвэл даваа гарагт болох уу гэсэн эргэлзээ бий болсон байгаа юм.

Тэгвэл энэ талаар салбарын яамны эх сурвалжаас тодруулахад “Хичээлийн шинэ жилийн нээлт есдүгээр сарын 1-нд буюу Бямба гарагт болно. Харин есдүгээр сарын 3-нд буюу Даваа гаригт хичээл эхэлнэ” гэв. Тэгэхээр их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгүүд албан ёсны хичээлийн шинэ жилийн нээлтээ уламжлал ёсоор есдүгээр сарын 01-ндээ хийнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close