Турк улсын нийслэл Анкара хот дахь АНУ-ын ЭСЯ-руу үл таних этгээдүүд халдсан байна. Тус улсын хэвлэлд мэдээлснээр орон нутгийн цагаар өглөөний 05:00 цагт эл хэрэг болсон бөгөөд харуулын бүхээгт байсан хамгаалагчид руу гал нээж буудсан аж. Гэмт этгээдүүд цагаан машинтай байсан аж. Одоогийн байдлаар болсон хэргийг тодруулахаар цагдаагийн ажилтнууд шалгаж байгаа юм байна.