Ирэх аравдугаар сард Хэнтий аймагт болох нөхөн сонгуульд Иргэний зориг ногоон намынхан нэр дэвших боломжгүй болсон. Учир нь Сонгуулийн ерөнхий хороо тус намын сонгуульд оролцохоор ирүүлсэн хүсэлтийг бүртгэж авахаас татгалзсан юм.
Энэхүү шийдвэрийг ИЗНН-ынхан эсэргүүцэж, сонгох, сонгогдох эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчиж байгаа гэж эсэргүүцэж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Тэгвэл сонгуульд оруулахгүй хаалт хийж, хууль зөрчиж байгаа Сонгуулийн хороог шүүхэд дээрх намынхан шүүхэд өгчээ. Хэрвээ шүүхээс СЕХ-г буруутай, хууль зөрчсөн гэж үзвэл ИЗНН-ынхан нөхөн сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөх боломж нээгдэх юм.