40-ийн бидонд дүрээ мөнхөлсөн УИХ-ын гишүүн Д.Ганбатын залгамж данх хочит М.Билэгт боллоо. Баянхонгор аймгаас сонгогдсон тэрбээр энэ удаад сонгогчдодоо гарын бэлэг болгож, өөрийн зурагтай данх тараасан нь цахим сүлжээгээр тархаад байна.
40 бидон тойрогтоо тараасан Д.Ганбат гишүүн өөрийн нэрийг бичиж, зургаа хэвлүүлсэн нь явдаг сурталчилгаа гэх тодотголыг зүүсэн. Гурван жилийн өмнөх энэ үйлдлийг хүмүүс үеэ өнгөрөөсөн утгагүй арга гэж шүүмжилж байхад зарим нь өдөр тутам хэрэглэчихээр чухал бэлэг болсон байна гэж өмөөрөх ч нэгэн байсан юм.
1 comment
ДАНХМАА гуай манайд 1 данх өгөөрэй