Азийн зуны спортын 18-р наадам өнөөдөр Индонезид ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. Уг наадмыг нээж тус улсын Ерөнхийлөгч үг хэлсэн байна.
Энэ удаагийн наадамд 45 орны 10 мянга гаруй тамирчин, спортын 40 төрлөөр 465 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж байгаа билээ. Энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн олон орны баг тамирчдыг хамарсан, хамгийн өндөр өртгөөр зохион байгуулагдаж буй наадам болж байгаа юм.
Тус наадамд Монгол улсаас спортын 30 төрөлд 269 тамирчин, 128 дасгалжуулагч, албаны хүмүүсийн бүрэлдэхүүнтэй оролцож байна.
Харин Монгол улсын багийн тугчаар чөлөөт бөхийн тамирчин Н.Золбоо сонгогджээ.
Дашрамд дуулгахад, Маргааш буюу 8-р сарын 19-ний өдөр Олимпийн наадмын хөтөлбөрт шинээр орсон төрөл болох хийн бууны холимог багийн урт бууны тэмцээн болно. Үүнд манай улсаас ОУХМ Г.Нандинзаяа, ОУХМ Н.Баяраа, Гар бууны төрөлд ОУХМ Т.Баярцэцэг, ОУХМ Э.Даваахүү нар цэц мэргээ сорино. Мөн чөлөөт бөхийн тэмцээн ч маргааш эхлэх юм.
Б.Цэцэ