Азийн спортын 18-р наадамд Монгол улсаа төлөөлөн 269 тамирчин оролцож буй. Тэгвэл тэдгээр тамирчдаас спортоос гадна урлагаар үзэгчидтэйгээ хэдийн танил болсон нэгэн тамирчин байгаа нь теннисчин СМ А.Жаргал юм. Тэрбээр “Voice Mongolia” шоуны анхны дугаарын оролцогч болж байсныг санах нэг нь мэдэх биз ээ. Дуулах дуртай теннисчин бүсгүйн уран бүтээлийн нэр нь Жэки гэсэн. Америкт боловсрол эзэмшсэн тэрбээр англи, монгол хэлээр дуулах дуртай аж.
Харин энэ удаагийн Азийн спортын наадамд газрын теннисийн ганцаарчилсан төрөлд Энэтхэгийн теннисчин Карман Тандитай оноолт таарчээ. Мөн эмэгтэй хос төрөлд Э.Ариун-Эрдэнийн хамт Тайландын хос тамирчидтай өрсөлдөх юм. Талбайн теннисний төрөлд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцохоор Индонезийг зорьсон.
Дуулах дуртай теннисчин бүсгүйн амжилтаас дурьдвал, тэрбээр улсын насанд хүрэгчдийн аваргын тэмцээнд дөрвөн жил дараалан аварга болж, алтан медаль хүртэж байжээ. Мөн Азийн наадамд 2015 оны намар оролцож, талбайн теннисний хос төрлөөр эхний 16-д орсон туршлагатай юм.
Түүний дууг эндээс: https://www.youtube.com/watch?v=8ZOp-YG7BHE