1~Францын инженер Густав Эйфель энэ цамхгийг бүтээхдээ 100 гаруй жил оршин тогтнох юм гэж бодоо ч үгүй байжээ. Эхэндээ энэ бүтээл 20-иод жил л байх төлөвлөгөөтэй байсан бөгөөд 1889 онд “Парисын Бүх дэлхийн Үзэсгэлэн” д зориулан бүтээгдэж, цаг хугацааны хувьд Францын хувьсгалын 100 жилийн ойтой давхацсан юм. Шалгаруулалтанд ирсэн олон тооны бүтээлээс Александр Густав Эйфелийн загвар түрүүлсэн бөгөөд түүнийг бүтээн байгуулах өндөр хариуцлага ч түүнд дагалдан ирсэн байна.
2~1889 онд албан ёсны нээлтээ хийсэн цамхаг нь дэлхийн хамгийн өндөр байгуулалт болсон бөгөөд яг 324 м өндөр болов. 41 жилийн дараа л (“крайслер”нэрт тэнгэр баганадсан барилга) энэ алдрыг хүртсэн билээ.
3~Эйфелийн цамхгийг маш сайн боловсруулсан төмрөөр хийсэн бөгөөд 18038 хэсгүүдийг гагнаж хийсэн нь нийт 9441 тонн хүнд болжээ.
4~Ийм өндөрт бүтээн байгуулалт хийсэн гэхэд ердөө нэг л хүн унаж гэмтсэн нь ердөө ганцхан хохирогч гэсэн үг юм.
5~ Анх барьж босгосон үеэс нь л энэ цамхагаас элдэв гайхамшигт үсрэлтүүд хийгдэж ирсэн байдаг. 2010 онд Тай Крис гэгч эр 2дахь ажиглалтын талбайгаас шууд дугуйт тэшүүрээр (ролик) хүний оюун санаанд оромгүй үсрэлт хийж дэлхийн шинэ дээд амжилт тогтоожээ.
6~1912 онд нэгэн шинийг зохион бүтээгч шүхэр (парашют) болдог пальто гайхалтай санааг бодож олон амьдрал дээр туршиж үзэхээр 3-дахь ажиглалтын тавцан луу авиран гарч доош үсрээд бяц унаж үхсэн байдаг.
7~Техник өндөр хөгжсөн өнөө үед ч гэсэн уг цамхгийг ердийн багсаар буддаг. Гайхмаар ч энэ бол үнэн юм. Цамхгийг боронзоор 3 өнгө гаргаж суурь хэсэг нь бараандуу дээшлэх тусам цайвар болгож буддаг нь улам сүрлэг өндөр болгон харагдуулдаг учир 7 жил тутамд нэг удаа буддаг аж.
8~ Эйфелийн цамхгийн нэг дэх болон хоёрдох ажиглалтын тавцан дээр ресторанууд байрладаг бөгөөд 1 дэх тавцан дээр байрлах ресторан нь 95 метрийн өндөрт “Сена’ мөрөн дээр байрладаг. 2 дох тавцан дээрх рестораныг “Жюль Верн” гэж нэрлэдэг байна.
9~дэлхийн 2-р дайны үед Парисыг Германы булаан эзлэгчдэд тавьж өгөхөөсөө өмнө цамхагруу гардаг цахилгаан шатыг эвдэлсэн байна. Энэ нь дайснуудаа бууж өгсөн хотыг харж баясахаас сэргийлсэн хэрэг бөгөөд ингэсэн ч энэ ядарсан арга нь саад болж чадаагүй бөгөөд Гитлер шатаар алхаад ч болов цамхгийн дээр гарах нь зайлшгүй чухал гэж үзсэн.
10~Дэлхийд энэ цамхгийн багасгасан хувилбар олон байдаг. Өөрсдийн жижиг Эйфелийн цамхгийг Лас Вегас, Копенгаген, Гуань жоу, Слобози, Варна, Вьетнам болон бусад олон хотууд босгожээ.
11~1925-1934 онуудад цамхгийн бүх л 4талд “Ситроён” компаний зарын самбар байдаг байсан бөгөөд энэ нь тухайн үедээ гараар хийгдсэн хамгийн том зарын самбарт тооцогдож байжээ.
12~ Зохион бүтээгч Густав Эйфель цамхгийнхаа их биен дээр хамтран зүтгэгч 72 эрдэмтэн нөхдийнхөө нэрийг сийлж мөнхөлсөн байна.
13~1920 онд Виктор Люстиг гэгч луйварчин эр энэ цамхгийг зарахаар ухаан сийлсэн бөгөөд ямар нэгэн нэр хүндтэй баян хүнд ч биш төмөр ахин боловсруулах үйлдвэрт худалдахаар санаархжээ.
14~Одоо Эйфелийн цамхаг нь “Эйфелийн цамхгийн ашиглалт хариуцсан ОНБ”тай хийсэн гэрээний үндсэн дээр хотдоо албан ёсоор харьяалагддаг байна. Гэхдээ оршин тогтносон эхний 83 жил дотор хориос илүү удаа зарагдаж байсны 2нь бүр төмрийн хаягдалд тушаах гэж байсан аж. Сонирхолтой нэмэлт баримт Александр Густав Эйфел нь мөн “эрх чөлөөний хөшөө”ний дотор тохижилтын загварыг 1885 онд зохион бүтээсэн хүн юм.
Эх сурвалж: Сайхан Уул