ОХУ-ын Россия-1 телевизийн “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгт Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар уригдан оролцжээ.
Тэд нэвтрүүлгийн үеэр 1200 ширхэг сарнайг есөн минутад тогтоож алдаагүй хэлэх мөн ганцхан цэцгийн өнгийг сольсны дараа тэр цэцгийг олох даалгаврыг ердөө тавхан минутад бүгдийг нь тогтоож, алдаагүй гүйцэтгэсэн байна. Ийнхүү тэд хүний оюуны нөөц боломж хязгааргүй гэдгийг харуулан Оросуудыг гайхшруулжээ.