150 кг жинтэй эмэгтэй 89 кг болтлоо турсан нууцаа хуваалцаж байна

2018-08-17 15:401min0
12

Энэ зураг дээр байгаа тарган болон гуалиг хоёр бүсгүйг нэг хүн гэвэл та итгэх үү. Тиймээ, тэд бол нэг хүн. Тэрбээр хүүхдээ төрүүлснээс хойш эрс жин нэмж эхэлсэн байна. Цаг хугацаа өнгөрөхөд тэрбээр 150 кг болтлоо таргалсан байв. Ингээд тэрбээр турах шийдвэр гаргаж, үүний тулд хоолны дэглэмийг нарийн чанд сахьжээ.

Таргалалт гэдэг бол бүхий л өвчний суурь гэдгийг хүн бүр мэддэг. Иймээс манай охид бүсгүйчүүд ч таргалалттай тууштай тэмцэж буй.

Иймээс энэ бүсгүйн турсан нууцаас хуваалцъя. Тэрхүү нууцыг хэлэхийн өмнө түүнийг өдөр бүр алхаж, байнгын хөдөлгөөнд байсныг хэлэх нь зүйтэй байх. Мөн 7 хоногт гурван удаа фитнест явдаг байсныг ч дуулгая. Тэгэхээр та дараах жорын дагуу дэглэм барихдаа дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй.

Өглөөний цай – буцалсан ус, хоёр өндөг, мөөг, улаан лооль,

Үдийн хоол – шарсан төмс чилид дүрж идэх, хөх тарианы нэг зүсэм талх, мөн цэцэгт байцаа өргөст хэмх гэмт шинэ ногооны салат, загас эсвэл тахиан махан стек

Хоол идмээр санагдвал – тараг эсвэл жимс иднэ.

Оройн хоол – Улаан лоолын соустай бяслагтай гоймон. Энэхүү дэглэмээр тэрбээр турж чадсан байна. Гэхдээ түүний энэхүү эрүүл хооллолтын дэглэм хагас жил үргэлжилсний эцэст хүссэн жиндээ хүрч чаджээ.

Түүний энэхүү хичээл зүтгэлийг үнэлж, улсынх нь олон нийтийн байгууллага болох  “Таргалалтын эсрэг эмчилгээ” төвөөс урамшуулж байжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй