Адууг бэлчээрт нь нядалж байсан этгээдүүдийг баривчилжээ
2018-08-17 15:26

Адууны бэлчээрт нядалгаа хийж, махыг нь шулж байсан этгээдүүдийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлэн баривчилсан байна. Тодруулбал, Хэнтий аймгийн Баянхутаг сумаас иргэн М, М нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж, зургаан тооны адууг бэлчээрт нь нядалж, шулж байсныг Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Батжаргалаар ахлуулсан ажлын хэсэг халуун мөрөөр нь илрүүлэн, баривчилжээ.