Энэ оны төсөвт 39 байршилд сургууль, цэцэрлэг барих хөрөнгө батлагдаж, газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 91 хувьтай байгаа тухай албаныхан мэдээлэв. Өнөөдр Баянгол дүүргийн хоёрдугаар хороо, 66 дугаар цэцэрлэгийн газар дээр зөвшөөрөлгүй барьсан гаражуудыг дүүргийн Засаг даргын захирамжаар буулгаж, газрыг чөлөөлсөн байна.
Тухайн хэсэгт 66 дугаар цэцэрлэгийн өргөтгөл баригдах аж. Эдгээр цэцэрлэг сургууль нь 2019 оны есдүгээр сарын нэгэн гэхэд ашиглалтад орох төлөвлөгөөтэй юм. Энэ онд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс тав нь ашиглалтад орсон, тав нь хичээлийн шинэ жилээс өмнө, үлдсэн нь энэ ондоо багтан ашиглалтад орно гэж албаныхан мэдээлэв.