Зөвлөлтийн цэргүүдэд өргөл болгосон Япон бүсгүйчүүдийн түүхийг ил болгожээ

Хятадын Жилинд амьдарч байсан Курокавагийн иргэд үр тариа тээвэрлэж байгаа нь Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд Хятадад амьдарч байсан Японы иргэд амьд үлдэхийн тулд охид бүсгүйчүүдээ Зөвлөлтийн цэргүүдэд өгч байсан түүх саяхнаас ил болж эхэлжээ.

Ингэж золиослогдсон эмэгтэйчүүдийн төлөөлөл болох амьд үлдсэн сүүлчийн цөөн хүн өөрсдийн үзсэн зовлонт амьдралын талаар ярьж эхэлсэн байна. 1931 онд Квантуны арми Манжуурыг довтолж эхэлсний дараа Японы нутгаас 270,000 орчим тариачид голдуу иргэнийг Манжуур, Өвөр Монголд нүүлгэн суурьшуулах арга хэмжээг авчээ.

Тэдгээрийн дотор 1941 оноос Хятадын Жилин мужийн Таолайжоад Японы Курокава (өнөөдрийн Ширакава) тосгоноос ирж суурьшсан 600 гаруй хүн байсан гэнэ. 1945 оны наймдугаар сарын 15-нд Япон улс дайнд бууж өгөхөөс өмнөхөн Зөвлөлтийн цэргүүд Манжуурыг эзэлж, Квантуны армийнхан суурьшсан иргэдээ орхин зугтсан байна. Энэ үеэс эхлэн Японы эсрэг үзэл газар авч, үлдсэн иргэд Хятадуудын халдлага довтолгоонд ихээр өртөх болжээ.

Үүний улмаас япончуудын дунд тосгон суурингаараа хамт амиа хорлох үзэгдэл гарч байсан гэнэ. Нийтдээ 80,000 хүн ийм замаар амь үрэгдсэн гэсэн тоо бий. Тэр үед Курокавагийн ахмадууд Зөвлөлтийн цэргүүдэд залуу охидоо өгч зугаацуулснаар хамгаалагдаж, бүгдээрээ амьд үлдэх санаа гаргажээ. Улмаар Курокавагийн хөгшчүүл ойролцоох Зөвлөлтийн цэргийн ангид очиж, өөрсдийг нь хамгаалбал охид бүсгүйчүүдээрээ бэлэг барих санал тавьсан байна.

Үр дүнд нь 1945 оны есдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд 17-21 насны 15 бүсгүй Зөвлөлтийн цэргүүдэд хүчиндүүлж байсан тухай гэрчүүд дурсжээ. Зарим тохиолдолд тэд бас Хятад цэргүүдтэй унтахад хүрдэг байсан гэнэ. Тэдний нэг одоо 90 настай, Токиод амьдардаг өндөр настан 17 настайдаа Зөвлөлтийн цэргүүдэд бэлэг болон очиж байснаа дурсжээ. Тэр эхэндээ зөвхөн цэргүүдэд архи уулгаж үйлчилнэ гэсэн ойлголттой байсан гэнэ.

Гэвч эмэгтэйчүүдийг ямар ч тасалгаа байхгүй цэргийн ангийн том байранд цэргүүд ээлжлэн хүчиндэж байсан гэнэ. Тэр эмэгтэй Японд буцаж ирснийхээ дараа Курокава тосгонд хоёрхон удаа очиж байснаа дурссан байна. Учир нь тэр өөрийг нь золиос болгосон хүмүүсийг хэзээ ч уучлахгүй гэж боддог байжээ.

2016 онд 91 насандаа нас барсан Ёшико Ясуэ өөрт тохиолдсон түүхээ Нагано мужийн Ачи дахь “Манжуур, Өвөр Монголд суурьшигчдын дурсгалын музей”-д илтгэл тавихдаа хуваалцаж байсан нь одоо дүрс бичлэг хэлбэрээр үлдсэн байна. Курокавагийн хөгшчүүл эхлээд доромжлол, дарамтыг тэсэлгүй бүгд амиа хорлох санааг ярилцаж байсан тухай тэр ярьжээ. Гэвч тосгоны дэд ахлагч залуу бүсгүйчүүдийг золиослон бүгдээрээ амьд үлдэх санаагаа тайлбарлаж, эцэст нь зөвшөөрүүлж чадсан байна. “Та нарын гарт бидний хувь заяа байна.

Нэг бол та нар тосгоноо авар, үгүй бол бүгд үхнэ” гэж бүсгүйчүүдэд хэлж байсныг Ясуэ гуай дурсжээ. Бүсгүйчүүдийн дотрох хамгийн эгч нь бусдадаа “Хэрвээ энэ явдлын дараа бидэнтэй суух хүн олдохгүй бол бүгдээрээ хамт амьдарч, хүүхэлдэй зардаг дэлгүүр нээцгээе” гэж бусдыгаа тайтгаруулж байсан гэнэ. Ийм аргаар амьд үлдсэн Курокавагийн 400 орчим иргэн 1946 оны есдүгээр сард Японд буцаж чаджээ.

Бүсгүйчүүдээс дөрөв нь өвчин, зовлонгоо даалгүй Манжуурт нас барж, бусад нь бүгд Японд ирснийхээ дараа урт хугацаагаар эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж байсан гэнэ. Золиослогдсон эмэгтэйчүүдийн тухай яриа дайны дараа хүмүүсийн дунд тарснаас тэд бүгд Курокавагаас бүрмөсөн явж, ихэнх нь насан туршдаа ганц бие амьдарчээ.

Эх сурвалж: Asahi Shimbun

12 thoughts on “Зөвлөлтийн цэргүүдэд өргөл болгосон Япон бүсгүйчүүдийн түүхийг ил болгожээ

  1. Нэргүй 2018-08-17 13:52 at 13:52

    Оросын цэргийн хувцас ийм байсан билүү? Энэ арай биш байхаа. Америк цэргүүд ийм формтой биздээ?

    Хариулах
  2. Нэргүй 2018-08-17 14:11 at 14:11

    Оросын эсрэг сенсаци болгох нь дээ Америкуудыг орос болгох нь дээ

    Хариулах
  3. Зочин 2018-08-17 14:34 at 14:34

    Янкууд л байна . Битгий худлаа юм бичээд бай ! Биднийг одоо мал гэж бодоо юу ?

    Хариулах
  4. Нэргүй 2018-08-17 14:46 at 14:46

    дайнаар энгийн номхон иргэд хамгийн их хохирдог

    Хариулах
  5. Ugaasaa l yanhnuudshdee 2018-08-17 15:28 at 15:28

    Uneheer unen bol hohi chin l gehees oor ug alga.

    Хариулах
  6. ган 2018-08-17 15:32 at 15:32

    ийм түүх байлаа гээд яах юм. өөрсдөө л очсон юм байна ш дээ. Япончууд өөрсдөө Со болон Хятадуудыг хэдэн 10 мянгаар нь хүчиндсэн болхоор энэ тухай ярьдаггүй байх.

    Хариулах
  7. Зочин 2018-08-17 15:36 at 15:36

    Америк угаасаа л иймэрхүү гүтгэх гүжирдэхдээ гаргуун. Энд хүртэл нэг муу хөлсний амьтныг ашиглаж ийм юм бичүүлж. Орос Америк цэргүүдийн ёс зүй өөр шүү. Яагаад гэвэл нэг нь олон мянган жилйин түүхтэй агуу үндэстэн. Нэг нь 2 хон зууны түүхтэй цагаач дээрэмчидийн үр удам хог шаарууд. Хулгайчийн ген удамшдаг гэдэгтэй яг ижил.

    Хариулах
  8. zochin 2018-08-17 16:22 at 16:22

    1-д оросууд биш байна, 2-рт хүүхнүүд бол зугаатай л байнашдэ гоё сайхан хувцастай, царайлаг инээж хөөрсөн элит маягийн хүүхнүүд байна шүү тэгж яривал

    Хариулах
  9. Зочин 2018-10-29 14:27 at 14:27

    орос биш америк л байна шүү дээ

    Хариулах
  10. зочин 2018-10-30 19:38 at 19:38

    Энэ худлаа зүйлээ тайлбарлах юмуу тэнэг хүмүүс гэж бодоод байна аа даа

    Хариулах
  11. Нэргүй 2018-10-30 21:35 at 21:35

    Энэ үлгэрийг ардчилагчид л зохиож дээ. Даанч зураг дээр янкууд л байнаш дээ. Нэг ч орос алга. Ийм галзуу согтуу хүн шиг юм бүү бичиж бай. Хэн ч үнэмшихгүй

    Хариулах
  12. Нэргүй 2018-10-30 21:47 at 21:47

    ene ypon solognos huuhnuuh delhiigeer neg tarj huchinduulj bisan yumuu haashaa yum be bichsen ene balai ooroo l ingej husejdee.. hujaa nar gej bogsnii shizonuud iimerhuu yum moroodoostei

    Хариулах

ган-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн