Тосонцэнгэл суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол хэмээн бүртгэгдэж, эмчлүүлж буй 38 настай иргэн “Б”-ийн “PCR” нарийвчилсан шинжилгээний хариу эерэг буюу тарваган тахал өвчин мөн болох нь батлагджээ.
Тосонцэнгэл суманд Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын төв, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар хамтран хөл хорио тогтоон ажиллаж байна. Хөл хориог өнөөдрөөс эхлэн тогтоосон ба есдүгээр сарын 11-н хүртэл үргэлжлүүлэх захирамж гарчээ.