“Тал нутгийн марафон” болон “Богд хан Ултра Трайл 50км” олон улсын гүйлтийн тэмцээн нь Богд хан уулын Шавартын аманд энэ Ням гаригт зохион байгуулагдана. Тогтсон зай, засмал замд цагтай уралдан байгалийн гоо үзэсгэлэн дунд, өөрийгөө танин мэдэж, өөрийнхөө ялагч нь байж, замаа дуусгах нь тус тэмцээний зорилго юм.
Тус тэмцээнд Франц, Япон зэрэг улсаас мэргэжлийн тамирчид зорин ирж оролцож байгаа гэдгээрээ онцлогтой. Тэмцээний бүртгэл 8-р сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Бүртгэлийг www.msut.run цахим хуудсаар болон Монголын үндэсний олимпийн хорооны 110 тоотод авч байгаа гэнэ.