2018-08-17 11:391min00

Сэрэмжлүүлэг: Ахуйн газ дэлбэрч дөрвөн иргэн түлэгджээ

gaz

Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр 19:30 цагт ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас тус тоотын гурван өрөө байранд оршин суугч, 23-29 насны гурван эрэгтэй болон хоёр настай охин түлэгджээ.

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж тэдгээр хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн байна. Мөн ослын улмаас цонхны шил болон байрны гадаа байсан иргэн Т-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашины шил хагарсан аж. Эл хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй