Мексикийн Конгрессын гишүүн Норма Азусена Родригез хулгайлагдсан талаар “Ройтерс” агентлаг дамжууллаа. Орон нутгийн цагдаагийнхан “Конгрессийн гишүүн эмэгтэйг зэвсэгт этгээдүүд хулгайлсан” хэмээн мэдэгдсэн бөгөөд ямар зорилгоор хулгайлсан, уг хэргийн ард хэн байгааг тодруулахаар ажиллаж эхэлжээ.
Конгрессийн гишүүн Норма Азусена Родригезийг Идальгогийн хурдны замаар зорчиж байхад нь зэвсэглэсэн 2 этгээд машин руу нь гал нээн зогсоож, өөрсдийн машинд суулган авч явжээ. Зэвсэгт этгээдүүдийн суманд гишүүний туслах, жолооч шархадсан байна. Ардчилсан Хувьсгалын Намаас сонгуульд нэр дэвшиж конгрессын доод танхимын гишүүнээр сонгогдсон Норма Азусена Родригез ирэх сарын 1-нд тангарагаа өргөх байжээ.
1 comment
оросууд биш биш