Бидний ихэнх нь туранхай, гоолиг болохыг хүсдэг. Турж, галбирлаг бие хаатай болохын тулд янз бүрийн хоолны дэглэм барьж өөрсдийгөө зовоодог ч олигтой үр дүнд хүрч чаддаггүй. Харин хүрсэн зарим нь удалгүй буцаад таргалдаг. Тэгвэл янз бүрийн хоолны дэглэм, эм тан, дасгал хөдөлгөөн гэхгүйгээр хурдан турах аргууд байдаг юм байна. Тэдгээрийг та бүхэндээ хүргэе.
1Ус уухаа битгий март
Амьдрал бол ус гэдгийг та мэдэж байгаа байх. Тиймээс усыг уух хэрэгтэй. Зөв цагтаа уусан ус бодисын солилцоог эрчимжүүлдэг бөгөөд зөв цаг нь хоол идэхээс 30 минутын өмнө 1-2 аяга ус уух юм. Ингэснээр бодисын солилцоо эрчимжихээс гадна ходоод бага зэрэг дүүрч таныг бага идүүлэх болно.
2Өөрийгөө хооллоход анхаарал хандуул
Хооллохдоо жижигхэн зан үйл хийдэг бол. Үүнд тийм ч их хугацаа орохгүй. Таны зан үйл бол хооллохдоо утсаараа оролдохгүй, зурагт үзэхгүй, янз бүрийн зүйлсийн талаар бодохгүй тайван байж зөвхөн хооллохдоо анхаарлаа хандуул. Хоолоо аль болох өөрт амттай байдлаар идэж, удаан зажилж амтыг нь сайн мэдэр. Ерөнхийдөө удаан хоолло.
3Жижиг аяга болон савх хэрэглэ
Таны аяга том бол тэр хэмжээгээр их иддэг гэсэн үг. Иймээс аяга, тавгаа жижгэсгэж, жижиг аяга, тавагтай хоолоо савхаар идээрэй. Энэ нь таныг удаан хооллуулах бөгөөд амтыг нь бүрэн мэдрэхэд тусална. Хэрвээ савх барьж чаддаггүй бол жижиг халбагаар идэж болно.
4Илүү унт
Тоглоогүй шүү, илүү унтсанаар турдаг. Унтахдаа юм идэхгүй байгаарай. Ялангуяа шөнө ходоод хоосон шахуу унтах нь бодисын солилцоонд гайхалтай сайнаар нөлөөлж, дааврын түвшинг тэнцвэржүүлдэг. Унтаж байхад хүний бие нэг цагт 50-100 илчлэг ([калор) шатаадаг агаад энэ үеэр ходоод хоосон байх нь таныг тураадаг.
5Сэрүүн нөхцөлд унт
Тасалгааны температураас үл ялиг бага хэмд унтаж байгаарай. Ингэхийн тулд цонхоо онгойлгоход хангалттай. Судалгаагаар цельсийн 19 хэмд унтах нь хүний биеийн илчлэг шатахад хамгийн тохиромжтой байгааг тогтоожээ.
6Зарим өөх шатаагчийг нэм
Хоолныхоо нэр төрлийг олшруул. Яргай загас, өндөг, самар, чидун жимсний тос, халуун чинжүү, ногоон цайг хэрэглэж байгаарай. Эдгээр нь бодисын солилцоог эрчимжүүлэхээс гадна маш сайн өөх шатаагчид болдог юм. Мөн цитрусын төрлийн жимс юм уу гааны (батраш)-ны үнэр нь таны идэх дуршлыг бууруулдаг учраас хооллохдоо хажуудаа тавьж үнэртэж байгаарай.
7Хориглосон зүйлсүүдийг март
Та жигнэмэг эсвэл шоколад идмээр байвал идэж болно. Гэхдээ өдөрт иддэг хэмжээгээ багасгаж, идсэн жигнэмэг, шоколадаа шатаах хангалттай хөдөлгөөн хийгээрэй. Иймд шоколад, жигнэмгийг өглөөгүүр идэх нь дээр байдаг. Ингэснээр өдрийн турш таны хийсэн хөдөлгөөн идсэн жигнэмэг, шоколадыг чинь шатаах болно.
8Шүдээ угаа
Таныг өдөрт дор хаяж хоёр удаа шүдээ угаадаг гэдэгт итгэлтэй байна. Шүдээ угаах тийм ч хэцүү зүйл биш бөгөөд юм идсэнийхээ дараа тогтмол шүдээ угааж заншвал таныг юм идсэний дараа нэмж юм идэхээс сэргийлнэ. Мэдээж шүдээ угаасны дараах аман доторх гааны амт таны идсэн зүйлсийг амтгүй болгоно. Мөн олон дахин шүдээ угаахаас залхуурч заримдаа юм идэхээс залхуурна.
9Инээ
Инээх нь илчлэгийг маш ихээр шатаадаг болохыг олон улсын эрдэмтэд тогтоосон байдаг. Инээх нь дасгал хөдөлгөөн хийхтэй адил илчлэг шатаадаг байна. Тиймээс аль болох инээж, эрч хүчтэй байгаарай. Бүр болохгүй бол инээдмийн кино үзэж болно шүү дээ.
10Халуун агаараар үлээлгэ
Зурагт үзэж байхдаа эсвэл ном уншиж байхдаа турмаар байгаа хэсэг рүүгээ халуун агаараар үлээлгэ. Халуун агаар нь шаардлагагүй шингэнийг биеэс зайлуулж, хөлсөөр гадагшлуулдаг. Ингэснээр тэр хэсгээр турж болно. Гар доорх үсний сэнс ашиглан халуун агаараар үлээлгэж болох бөгөөд үлээлгэж буй хэсгээ түлэхгүйн тулд даавуу тавьж болно. Мөн даавуугаа давс юм уу цагаан гаатай усанд норгож байгаад тавьсан ч болно.
Эх сурвалж: Khulangoo.mn