Маалинга нь үр, тос, нунтаг гэсэн 3 хэлбэрээр байдаг. Тос болон нунтагласан үрээ хөргөгчинд хадгалана. Учир нь тослог өндөртэй тул халуун газар хадгалбал хуршдаг, Үр нь хатуу гадаргуутай тул (сайтар зажилаагүй тохиолдолд) бүхлээр нь хэрэглэхэд нунтаглаж эсвэл тос хэлбэрээр хэрэглэсэнээр бага шимэгддэг онцлогтой. Уг бүтээгдэхүүн нь уургийн агууламж өндөр, эслэгээр баялаг тул үс, арьс, хумсыг ургуулах, түрүү булчирхай, чихрийн шижинээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ашиг тустай. Хэрэв өтгөн хатдаг бол шөнө унтахаасаа өмнө маалингын ханд ууна. Үүний тулд,
1 ц.х маалингын үрийг 250 мл усанд хийж 5 минут буцалгаад хэдэн минут хөргөж хандална. Унтахаасаа өмнө ууна. Гэдэс ходоод цэвэрлэх зорилгоор унтахаасаа өмнө 1 х.х нунтагласан маалингын үрийг усанд хандалж өглөө нь бүлээсгэн ууна. Бас нэгэн арга бий: 1 бүтэн аяга хуурай үр (150 мл)-ийг 3 л буцалсан усанд хийж зөөлөн гал дээр 5 орчим цаг буцалгана. Бүлээн ундааг өдөрт 1 литрээр зөгийн балтай ууна. Курс эмчилгээ: 2 долоо хоног. Түүнчлэн 1-2 ц/х маалингын гурилыг тарагтай зуурч өглөө оройд хэрэглэх нь өтгөн хаталтаас сэргийлж, жин бууруулдаг онцлогтой.