ЗТХЯ-нд хэлтэсийн дарга нар ажлын байран дээрээ архидан согтуурснаас болж нэгнийхээ аминд хүрсэн хэргийн дуулиан намжаагүй байгаа. Гэтэл өнгөрөгч долоо хоногт уг харамсалтай хэрэг болохоос өмнө тус яамны хэлтэсийн дарга Г гэгч яамны мэргэжилтэн эмэгтэйн биед хүндэвтэр гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулсан гэх мэдээлэл байна. Эл хэрэг нь өдгөө шүүхийн шатанд шилжээд буй бөгөөд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг ирэх долоо хоногт болж магадгүй байгаа ажээ. Уг хэргийг үйлдсэн гэх сэжигтэн Г нь Монгол Улсын Засгийн Газрын тэргүүний ойрын хамаатны хүүхэд гэсэн бор шувуу нисч эхлээд байна.
Түүнд Эрүүгийн хуулийн 11.4.1-т зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Энэ хуулийн заалтад ” . Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн зүйчилжээ.
2 comments
Deed humuus suudlaa olohgui ingetsgeegeed bbal engiin irged bid yaj guidlee oloh ve de
М.Энхболд, Хүрэлсүх, Баттулга нар ажлаа хийж чадахгүй байгаа шүү дэ Энэ Энхболд гэж далдардаггүй хөгийн амьтан байх юум энэ бас их хор найруулж байна да Ард түмний энэ их уур, бухимдал та нарыг нээх удаан жаргуулахгүй байлгүй дэ Бурхан нэгл өдөр хариу нэхнэ дэ