Засгийн газраас ЗТХЯ-нд гарсан хүн амины хэрэгт холбогдуулан салбарын сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, ТНБД Ж.Бат-Эрдэнэ болон газрын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд буй. Энэ хэрэгт хариуцлага тооцох хүмүүс үүгээр дуусаагүй бололтой. Өчигдөр Төрийн тусгай хамгаалалтын газрынханд арга хэмжээ авчээ. агнуулын Ерөнхий газрын дарга Д.Гэрэлийн тушаалаар Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч, хамгаалалтын хэлтсийн дарга дэд хурандаа Г.Баярмагнайг албан үүргээс нь чөлөөлж, орлогч дарга Д.Батбаатарын хамгаалалтын нэмэгдэл хасах, хошууч З.Ууганбаярт сануулах арга хэмжээ авах, ахлах ахлагч Л.Түмэнжаргалын цалингийн 20 хувийг гурван сарын хугацаанд хасах сахилгын шийтгэл ногдууллаа.