“Нүүдэлчин Монгол-2018” наадам энэ сарын 10-12-ны өдрүүдэд “Хүй долоон худаг”-т боллоо. Энэхүү наадмын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас удирдлага зохион байгуулалтаар хангаж, Улаанбаатар цагдаагийн хүрээний найман байгууллагын 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн юм.

“Нүүдэлчин Монгол-2018” наадам дэг журамтай, гэмт хэрэг, зөрчилгүй болж өнгөрсөнд наадмын оролцогчид болон зохион байгуулагчдын зүгээс цагдаагийн байгууллагад талархал илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан “Нүүдэлчин Монгол-2018” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргээс шилдгээр шалгарсан соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2500 орчим үндэсний спортын тамирчид хурд, хүч, цэц мэргэнээ сорьж, үндэсний урлагийн төрлүүдээр өрсөлдөв.

Эх сурвалж: ЦЕГ

By updown

2 thoughts on “Нийт 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэв”
  1. Бас ийм наадам болоо юу? манайх яасан ч олон цагдаатай юмбэ дээ. Гудамжаар нэл “шар эрээн” хүмүүс байх юм.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн