Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгч байгаа эцэг эх, ах дүү нар томоохон, зах худалдааны төвүүдээр олон харагдаж байна. Хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцсан авахад нэг хүүхэд 200-250 мянган төгрөг зарцуулж байна.

Сурагчийн дүрэмт хувцас гэхэд материал хийцээсээ шалтгаалж 90 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа юм. Харин дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниуд өнөө жил үнэ нь нэмэгдээгүй. Мөн илүү сайн чанарын даавуугаар хийж байгаа гэжээ. Тэгвэл дүрэмт хувцасны үнэ ямар байх талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Одоогоор 7 компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байна.

Үйлдвэрлэгчид энэ жил үнэ нэмэхгүй байх талаар албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс хуучин үнээр худалдана. Орон нутагт дүрэмт хувцас худалдан борлуулах нэг цэгийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна” гэлээ.

By updown

3 thoughts on “Сурагчийн дүрэмт хувцасны үнэ нэмэгдэхгүй”
  1. Хувцасны чанар маш муу байдаг энэнд хэн хариуцлага хүлээх вэ? Үйлдвэрлэгчид үү? Яам уу? хэрэглэгч үү? хариу өгөх албан тушаалтан татвараас сул цалин авагчид байна уу?

  2. Хувцасны чанар маш муу байдаг энэнд хэн хариуцлага хүлээх вэ? Үйлдвэрлэгчид үү? Яам уу? хэрэглэгч үү? хариу өгөх албан тушаалтан татвараас сул цалин авагчид байна уу?

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн