Сурагчийн дүрэмт хувцасны үнэ нэмэгдэхгүй

2018-08-09 17:481min3
angigggggggg

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдсэн энэ өдрүүдэд хүүхдүүдийнхээ хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгч байгаа эцэг эх, ах дүү нар томоохон, зах худалдааны төвүүдээр олон харагдаж байна. Хичээлийн хэрэгсэл болон дүрэмт хувцсан авахад нэг хүүхэд 200-250 мянган төгрөг зарцуулж байна.

Сурагчийн дүрэмт хувцас гэхэд материал хийцээсээ шалтгаалж 90 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа юм. Харин дүрэмт хувцас үйлдвэрлэгч компаниуд өнөө жил үнэ нь нэмэгдээгүй. Мөн илүү сайн чанарын даавуугаар хийж байгаа гэжээ. Тэгвэл дүрэмт хувцасны үнэ ямар байх талаар БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир “Одоогоор 7 компани сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэж байна.

Үйлдвэрлэгчид энэ жил үнэ нэмэхгүй байх талаар албан ёсоор мэдэгдсэн. Тиймээс хуучин үнээр худалдана. Орон нутагт дүрэмт хувцас худалдан борлуулах нэг цэгийн үйлчилгээг нэмэгдүүлэхэд голлон анхаарч байна” гэлээ.

3 сэтгэгдэлтэй

  • Зочин

    2018-08-10 07:45 at 07:45

    Хувцасны чанар маш муу байдаг энэнд хэн хариуцлага хүлээх вэ? Үйлдвэрлэгчид үү? Яам уу? хэрэглэгч үү? хариу өгөх албан тушаалтан татвараас сул цалин авагчид байна уу?

    Хариулах

  • дорж

    2018-08-10 07:45 at 07:45

    Хувцасны чанар маш муу байдаг энэнд хэн хариуцлага хүлээх вэ? Үйлдвэрлэгчид үү? Яам уу? хэрэглэгч үү? хариу өгөх албан тушаалтан татвараас сул цалин авагчид байна уу?

    Хариулах

  • anyy

    2018-08-10 22:39 at 22:39

    Chanaraa saijryylaach ee ali hediin ee yne nemegdsen bsn abj umsuud l 7 honood buusruud gyalaavhih ym a

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй