“Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачдын холбоо хамтран улстөрчдийн хууль бус үйлдлийн эсрэг тэмцэж МАН-ын байрны гадна хугацаагүй суулт хийх талаар мэдээлэв.
Энэ талаар Иргэдийн шударга шүүх ТББ-ын дарга Х.Бат-Ялалт “Зарим төрийн байгууллагууд ажил хийгээч гэж худалдаа эрхлэгчдийг хэлдэг. Биднийг зүгээр сууж байгаад мөнгө олоод байгаа юм шиг боддог. Худалдаа эрхлэнэ гэдэг маш том хөдөлмөр. Би үүнийг сүүлийн таван жилийн турш судалсан. Хуульч хүн бол эрх нь зөрчигдсөн иргэдийн зовлон бэрхшээлийг сонсож, үүнийг аз жаргалтай болгохын төлөө ажилладаг байх ёстой. Худалдаа эрхлэгчид өр зээлэнд баригдах түүнийгээ дагаад хүчирхийлэл, дарамт шахалтанд ордог. Үүнээс шалтгааланэлдэв төрлийн гэмт хэрэг үйлдэх нийгмийн сөрөгасуудал үүсдэг. МАН амлалтаа биелүүлээгүй. Иргэд үүнтэй өөрсдөө тэмцэх шаардлага үүсчээ.
Өнөөдөр ТҮЦ эрхлэгчидийн эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байгаа. Тиймээс бид МАН-ын байрны гадна хугацаагүй суулт хийж тэмцэхээ албан ёсоор мэдэгдэж байна. Хүний эрхийг хангахын төлөө тэмцэнэ. Хуулийн хүрээнд наймдугаар сарын12-ны өдөр хүртэл Нийслэлийн Засаг дарга, МАН-ын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт мэдэгдэж байна.Түүнчлэн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг энэ сарын 16-ны өдөр нийслэлээс нээлттэй зохион байгуулна гэв. Тэрээр “худалдаа үйлчилгээний журам шинээр батлагдсанаар ТҮЦ-үүдийг цэгцэлнэ гээд яриад байна. Гэхдээ оронд нь тэндээ дахиад ТҮЦ тавих гээд тушаал гаргадаг. Оронд нь ТҮЦ тавихгүй гэж байсан мөртлөө одоо смарт карт цэнэглэдэг ТҮЦ тавьж, бүр дотор нь соёлын худалдаа явуулж болно гэж ярьж байна. ТҮЦ-ийг цэгцлэнэ гэдэг нэрийн цаана ашиг сонирхлын зөрчил л явагдаж байна. Худалдаа үйлчилгээний журам боловсруулах ажлын хэсэгт Монголын худалдаачдын холбоо болон ТҮЦ-ээр амь зуугчдын холбоодыг оролцуулах тушаал гаргасан. Гэвч ажлын хэсэгтээ нэг ч оролцуулаагүй. Худалдаачдынгурван төлөөллийг оролцуулж журмыг боловсруулсан гэж ярьсан. Т.Гантөмөр дарга бүр хорин хэдхэн хоногийн өмнө өөрийнхөө батласан тушаалыг “мартчихжээ” гээд сууж байна. Ийм дарга нар бидэнд хэрэггүй. Бидний эрхийг хамгаалах төрийн бодлого, тодорхой институт байхгүй учраас өөрсдийн төлөө нэгдэж, эрх чөлөөгөө хамгаалах ёстой. Бид тэмцлийн бүх хэлбэрээр дуу хоолойгоо ард түмэндээ хүргэж, төр засгийн худалч дарга нартай тууштай тэмцэнэ” гэв.
Түц эрхлэгч Л.Хандмаа “Би багшийн дээдийн автобусны буудал дээр ТҮЦ-ээ байршуулчихсан. Гэхдээ худалдаа үйлчилгээ эрхлээгүй удаж байна. Учир нь зөвшөөрөл өгөөгүй. Зөвшөөрөл өгөхийн тулд биднээс нэг сая гаруй төгрөг өгөх хэрэгтэй болдог. Бид амьдрах гэж зовж байна. ТҮЦ-үүдийг хүчээр ачиж яваад журмын хашаанд тавьдаг. Эргээд авахын тулд 300 мянган төгрөг төлнө. Шилэн ТҮЦ-ийг худалдаж авах бололцоо, мөнгө байхгүй. Үүнийг хотын төвийн байршил сайтай гэсэн 124 газар эзэнтэй болгоод өгчихсөн байгаа. Бид нарт анх 8-10 сая төгрөгөөр зарах санаатай байсан. Хамгийн гол нь бидэнд ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл өгөхгүй байна. ТҮЦ-ийг ачихаар, тогийг нь таслах гэж байсан хүмүүстэй тэмцсэн. Тог таслах юм бол 220 вольтийн хүчдэлээс зуураад үхэх болно гэдгээ хэлсэн.Бид эрх ашгийнхаа төлөө ингэж л тэмцэж байна” гэсэн юм.
Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа “Бид үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэхийн тулд МАН-ын байранд очсон боловч удирдлагууд нь гарч ирсэнгүй, хуулийн зөвлөхөө явуулж манай намын үүд хаалга үргэлж нээлттэй гэж хэлүүлсэн. Яг ийм л дүр зургаар үргэлж бидэнд худлаа ярьдаг төр засагтай байх хэцүү. Гар дээрээс худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүсийн ажлын байрыг нь булааж татвар түрээс нэмээд байгаа төр засгийн удирдлагуудад үгээ хэлж, үр дүн гартал нь тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэлээ.
Эх сурвалж: “Өдрийн сонин”