Өвөрхангай аймгийн Есөн-Зүйл сумын нутаг дэвсгэрт өчигдөр /2018.08.08/ хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөнөөс БНХАУ-ын нэг иргэн нас барж, 6 хүн хүнд, хөнгөн гэмтэл авчээ. Мөн хоёр тээврийн хэрэгсэл засвар авахгүйгээр эвдэрсэн байна.
Осол гарсан шалтгаан нь хурд хэтрүүлсэн, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас зүүрмэглэн, эсрэг урсгалд орж мөргөлдөн, замын хажуу руу унажээ. Тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхааруулж байна гэж Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газраас мэдээллээ.