“Бээжин-2008” олимпийн наадмын чөлөөт бөхийн 55 кг-ын жинд аваргалж, тухайн үед томоохон шуугиан тарьж байсан Хенри Сехудо UFC буюу холимог тулаанд хүч үзэж байгаа билээ. Мексик гаралтай, америк эр наймдугаар сарын Калифорни мужийн Лос-Анжелес хотод “UFC 227” тэмцээнд Flyweight буюу хөнгөн жинд зургаан жил аваргын бүсийг эзэмшсэн “Хүчирхэг хулгана” хочит Деметрус Жонсоныг ялж UFC-гийн аварга болов.
Өдгөө 31 настай Сехудо олимпийн аварга болсноос хойш яг 10 жилийн дараа холимог тулааны аварга болжээ. Түүнчлэн тэрбээр олимпийн алтан медаль хүртсэн анхны UFC-гийн аварга тамирчин болж байна.