Өнгөрсөн шөнө Пакистаны баруун өмнөд нутгийн Балучистан мужийн Пишин дүүрэгт охидын сургуульд гал тавьжээ.Дээрх сургуулиуд нь өдрийн цагаар хичээллэдэг тул халдлагын үеэр хэн нэгэн хүний амь эрсдээгүй байна.Цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, нэр нь үл мэдэгдэх босогчид сургууль доторх тавилгуудыг шатааж, гал тавьсныхаа дараа хэргийн газраас зугтаасан аж. Одоогийн байдлаар аль нэг террорист бүлэглэл уг халдлагыг үйлдсэн тухайгаа албан ёсоор зарлаагүй байна.

Сүүлийн хэдэн хоногт Пакистаны боловсролын байгууллагуудад халдсан хоёр дахь томоохон халдлагын нэг энэ болж байна. Өнгөрсөн баасан гарагийн өглөө мөн нэр нь үл мэдэгдэх этгээдүүд тус улсын хойд нутгийн Гилгит Балтистан бүсийн 12 сургуульд гал тавьсан хэрэг гарсан юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн