Орон нутгийн замд өчгдөр зам тээврийн ноцтой осол гарч нэг хүн амиа алджээ. Улаанбаатар хотоос Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан “СОНАТА-6” загварын суудлын автомашин, “ХОНДА CРВ” загварын суудлын автомашинууд мөргөлдөж байна. Осол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн “Хустайн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 147 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 20 км-т/  гарчээ.

Ослын дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн долоон алба хаагч 20 км замыг туулан очиход 69 настай, эмэгтэй Х амиа алдсан байсныг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн