[starbox]

– Элэгний В,С вирусийн шинжилгээг үнэгүй хийж байна-

Өнөөдөр (2018) “Хаппи веритас” оношилгооны төвөөс мэдээлэл хийлээ. Тус төвөөс энэ сарыг дуустал элэгний үрэвслийн маркер, асат, алатын шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Даатгалд хамрагдсан иргэд харьяа дүүргийн өрхийн эрүүл мэндийн байгууллагад хандаж,илрүүлэг шинжилгээ хийлгэсэн байх ёстой. Хэрэв эргэлзээтэй хариу гарсан тохиолдолд харьяа дүүргийн батлагдсан лабораториар элэгний B, C вирус тоолох шинжилгээ өгөх аж. Засгийн газраас баталсан “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн даатгалаар хоёр удаа үнэгүй тоолж үзэж байгаа юм байна.

“Хаппи веритас” оношилгооны төвийн лабораторийн эмч Д.Нямаахүү: 12.00 цагаас өмнө ирсэн үйлчлүүлэгчид шинжилгээнд хамрагдана

” Лабораторийн шинжилгээг өгөх шаардлагатай вэ гэвэл тухайн үйлчлүүлэгч өлөн ирэх  ёстой. Өдрийн 12.00 цаг хүртэл ирсэн үйлчлүүлэгчийг үзнэ. Өмнөх өдөр нь согтууруулах төрлийн ундаа хэрэглэхгүй байх ёстой. Учир нь архи, тамхи, шар айраг хэрэглэсэн тохиолдолд шинжилгээний хариу худлаа гарах эрсдэлтэй. Асат, алатын шинжилгээ нь элэгний үрэвсэл байгаа эсэхийг шинжилдэг байгаа. Вирусээс шалтгаалж байгаа элэгний үрэвслийн үед заавал үзүүлэх ёстой чухал шинжилгээний нэг юм. Энэ нь дараагийн удаа эмчилгээнд орох үгүйг шийддэг.

Их эмч н.Батбаяр: Элэгний эм үнэгүй олгож байна

“Манай төв Монголдоо анх удаа элэгний С вирусийг тоолж эхэлсэн. Дэлхийн эрүүл мэндийн төвийн гаргасан судалгаагаар хүн амын дундах өвчлөл, нас баралтаар  элэгний эмгэг, өвчлөлийн шалтгаант нас баралтаар  гуравдугаарт бичигдэж байна. Элэгний В вирус нь эдгэх боломжтой. Ихэвчлэн залуус халдвар авч байна. Ахимаг насныхан С вирустэй байх тохиолдол олон. Учир нь шилэн тарианы үетэй холбоотой. Бид энэ сард элэгний В, С вирус тоолуулсан иргэдэд элэгний үрэвслийг тодорхойлох шинжилгээг үнэгүй оношилж байгаа гэдгийг дээр хэлсэн. Мөн эрүүл мэндийн даатгалаар элэгний эм үнэгүй олгож, ходоодны бактер тоолдог вирусний шинжилгээг 50 хувийн хөнгөлөлттэй  30 мянган төгрөгөөр хямдруулсан  зэрэг арга хэмжээ авч байгаа”

“Хаппи Веритас” оношилгооны төвийн Ерөнхий захирал  Г.Батгэрэл:  Гоо сайхны газар, шүдний эмнэлэгээр үйлчлүүлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй

 ” Ачаалал өндөр  байна. Хүн амын 40 орчим хувь нь элэгний В, С вирусийн өвчлөлтэй гэсэн судалгаа бий.Ялангуяа хүүхэд залууст энэ төрлийн эрсдэлээс өөрийгөө хамгаалах мэдлэг дутмаг, хайнга, эмнэлэгт ханддагүйд салбарынхны санааг зовоосон асуудал болж байна. Өөрийгөө вирусын халдвар авснаа мэдэхгүй явсаар амь насаа алдсан олон харамсалтай тохиолдол бий. Элэгний В, С вирусийн халдвар ихэвчлэн цус, зүү тариураар дамждаг тул гоо сайхны газар, шүдний эмнэлэгээр үйлчлүүлэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Саяхан 10 настай хүүхэд С вирусийн халдвар авсан байдаг.

Тэр тусмаа залуус шивээсээр гангарах болсон нь сэтгэл эмзэглүүлж байна. Өнөөдөр тэдэнд халдвар авахгүй гэсэн баталгаа байна уу, В вирусийн халдвар авсанаа яаж мэдэх юм. Халдварыг мөнгөөр худалдаж авч байна. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа ихэнх хүмүүс нь ахимаг насныхан байдаг. Эсвэл өвчнөө хүнд шатанд оруулчихаад эмчид хандаж байгаа нь үнэхээр харамсмаар. Өнөөдөр шинжилгээ өгч байгаа хүмүүсийн 70 хувь нь элэгний В, С вирусийн халдвартай, эсвэл хеликобактертай гэсэн оноштой гардаг. Эерэг хариу гарвал бид баярлах нь л холгүй байна.Халдвар судлалын үндэсний төвд В вирусийн эсрэг гурван удаагийн тариаг яаралтай очиж хийлгэ гэж зөвлөдөг.

Япончуудын урт насалдаг шалтгаан нь жилд 2-3 удаа бүтэн биеийн оношилгоонд ордогтой холбоотой. Харин манайхан шинжилгээний хугацааг мэддэггүй,саяхан  л эмнэлгээр явж байна гээд л хоёр жилийн өмнөх шинжилгээний хариу үзүүлдэг. Гэтэл цус биохимийн шинжилгээ 3 сарын хугацаатай шүү дээ”

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн