Баячуудын хүүхдүүдийн “балаг”-тай үйлдэлийг дэлгэсэн гэх УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Номуундарь өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сарын 30-нд цахим хуудсаараа дамжуулан эрх бүхий албан тушаалтны хүүхдүүд хар тамхи хэрэглэдэг, өөрийгөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээллийг цацсан.
16 насны төрсөн өдрөө тэмдэглэж байгаад бусдад хүчирхийлүүлсэн хэмээсэн бөгөөд Монголын хөрөнгөтэй чинээлэг нэр нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд энэ хэрэгтэй холбоотой болохыг дурдсан. Мөн мансууруулах бодис хэрэглэж, насанд хүрээгүй охидыг хүчирхийлсэн гэсэн юм.
Хохирогчийн ар гэрийнхний гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс шалган, 2018 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Ингэхдээ хэргийн газар буюу 2015 оны зургаадугаар сарын 16-17-ныг шилжих шөнө тухайн байранд нэр бүхий нийт 19 хүүхэд, залуус төрсөн өдөр тэмдэглэж байсан үнэн болох нь тогтоогдсон байна. Энэ долоо хоногт Г.Номуундарь охиныг шүүх эмнэлэг, сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлэхээр болсон талаар охины өмгөөлөгч мэдээлсэн юм.
3 comments
Женкогийн хүүхдүүдээс эхсүүлээл баячуудын хүүхдүүд нил хар тамхичин шоучин нь үнэн л биздэ. Гэгэт баяжигсдын хүүхдүүд ялангуяа тийм бдг. Багаасаа удамд нь баян хүн бгаагүй гэнэт мөнгө хараад буруу хүмүүждэг хүн олон бншүү. Сэтгэций нь шалгаад бхдаа яанаа үнэн л бга муусайн хулгайчид!!!
shalgasan deeree nud ni neg l heviin bish yarij bgaa ni bas l yum bii shu
Юугаа шалгах гээд байгаа малууд вэ? Сэтгэцийн өвчинтэйгөө өөрөө ч хэлсэн биз дээ?
1. Замбараагүй завхайрлаас болж сэтгэцийн өвчин үүсэж болдог.
2. Хүчирхийлүүлсэн гэж өөрийгөө тооцсон хүн сэтгэцдээ юмгүй үлдэнэ гэж байхгүй. (явдалтай охидууд сэтгэцдээ юмтай үлддэггүй учир нь өөрийгөө хүчирхийлүүлсэн гэж тооцдоггүй гэсэн үг)
3. Тэгээд эцэг эх хүүхэддээ анхаарал халамж, архи уух зөвшөөрөл өгч хариуцлага алдсан болхоос энэ өсвөр насны бэлгийн дур хүсэл нь оргилж байсан хүүхдүүдийн буруу гэхэд их хэцүү.