Өнөө цагт англи хэлээр ярина гэдэг наад захын хэрэглээ болжээ. Англи хэл мэдэхгүй байх нь нэг ёсны таны сул тал болж байгаа юм. Тиймээс хэл сурах хүсэл сонирхолтой ч цаг зав муутай хүмүүс болон оюутан сурагчдад зориулан англи хэл сурах хамгийн дөт арга замыг хүргэж байна.

Заавал чанартай, чанаргүй хэлний сургалтад хамрагдаж, мөнгө болон алтан цагаа үрэхийн оронд үнэгүй, мөн дээр нь үр дүнтэй англи хэлний хичээл заадаг аппликейшныг энэ удаа та бүхэнд танилцуулъя. Татаж аваад өдөр бүр 5 минутыг өөрийн хэлний мэдлэгт зарцуулаарай.

1. BABBEL – Энэхүү апп нь ашиглахад маш хялбар бөгөөд Babbel-ын гол давуу тал нь хамгийн чухал үгүүдийг эхэлж санал болгодогоороо таны хэлний мэдлэгт үр дүн авчирна.

2. MEMRISE – хүн бүхэнд өөрийн гэсэн сурах өвөрмөц арга барил бий. Харин энэхүү апп нь үгийг зургаар тайлбарлахаас гадна маш хөгжилтэй байдлаар заах тул нэг төрлийн тоглоом тоглонгоо хэл сурах боломжийг санал болгож байгаа юм.

3. WORDSHOP – Англи хэлний ойролцоо утгатай үгсийн ялгааг өгүүлбэрээр тайлбарласан Internom-ын бэст сэллэр ном болох WORDSSHOP –ын апп хувилбар. Апп-ны хувьд android хэрэглэгчид үнэгүй татах боломжтой бөгөөд хэрэв та full version хэрэглэх хүсэлтэй бол номыг нь худалдан авах боломжтой. Та энэхүү апп-аас англи хэлний ижил утгатай үгсийг багцлан сурах боломжтой болохоос гадна зөв хэрэглэж сурах юм. Үгийн сангаа нэмэгдүүлэх хүсэлтэй хүмүүст бол хамгийн зөв апп.

4. BUSUU – тоглоом тоглох замаар өөрийн үгийн баялагийг дээшлүүлэх боломжтой бөгөөд Busuu нь танд өдөр тутам 10 минутын хичээл санал болгоно. Хичээлээ идэвхтэй хийгээд байвал хэлний түвшинг тодорхойлсон сертификат олгодогоороо давуу талтай.

5. HelloTalk – Өөртэй чинь адил дэлхийн өнцөг булан бүрт англи хэл сурч байгаа хүмүүстэй холбогдож англиар чатлаж асуултанд хариулж хэлээ сайжруулах боломжтой.

6. HiNative – энэхүү апп-ны хамгийн гол давуу тал нь та өөрийнхөө сурсан зүйлээ унаган англи хэлтэй хүнээр шалгуулж зөвлөгөө авч болдогт оршино. Бусад хэл сурч байгаа хүмүүстэй чатлаж, танилцаж, англи хэлээ сайжруулаарай.

7. Би хэн бэ? Монгол апп – Та сэдвээ сонгоод үг тааж тоглож болно. Та тоглонгоо маш олон шинэ үг цээжлэх болно. Хүүхдэд зориулагдсан ч хэл сурч байгаа хүн бүхэнд маш хэрэгтэй апп шүү. /Татах: https://play.google.com/store/apps/details…/

Ийнхүү англи хэл үнэгүй сурах боломжтой нийт 6 аппликейшныг танилцууллаа. Танд амжилт хүсье!

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн