Таван хошууны зурагтай, улаан өнгийн жижигхэн төмөр савтай, шар өнгийн гаатай тосыг бид гавар хэмээн нэрлэдэг билээ. Хүүхэд байхаасаа л хэрэглэж ирсэн энэхүү тос бидний гэрийн эмийн санд зайлшгүй байдаг бүтээгдэхүүний нэг юм.
Энэ тосыг ханиад хүрсэн үед хамрынхаа доор, толгой өвдөхөд шанаандаа түрхэж, утлага хийхдээ халуун усандаа хийхээс хэтэрдэггүй байсан. Тэгвэл энэ бяцхан тос ямар ид шидтэй болохыг хүргэж байна.
Гавар юунаас бүрддэг вэ?
Энэ тос 1982 онд Вьетнамд бий болсон бөгөөд хэд хэдэн ургамлын эфирийн тосны холимог, талст батрашийн тосны найрлагатай. Энэ тосны найрлагад:
-Талст батрашийн тос
-Гавар
-Гаатай, эвкалипт, хадаасан цэцэг, шанцны тос зэрэг байдаг.
Эдгээр нь сэрүүцүүлэх, цусны эргэлтийг нэмэгдүүлэх, хэсэг газрын мэдрэлийн төгсгөлийг сэргээх, шарх эдгээх, үрэвслийн эсрэг үйлдэлтэй.
Гаврыг юунд хэрэглэж болох вэ?
Шүдний өвдөлт
Гавар нь шүдний өвдөлтийг дарах үйлчилгээтэй. Тиймээс шүд өвдөж буй өвчнөө намдаахад хэрэглэдэг. Энэ үед зулай (VG20), хацарны хонхорхой (E6), дагз (VB20), эрхий хурууны орчимдоо (G14) түрхээрэй.
Толгойн өвдөлт
Гаврыг толгойн өвдөлтөд хэрэглэх нь түгээмэл. Ялангуяа хэт их ядарч, стрестт орсон, эсвэл ханиаднаас болж толгой өвдөж буй үед үр дүнтэй. Бага зэргийг гаврыг дагз, зулайндаа түрхвэл 20-30 минутын дараа өвчин намдана. Гаварт агуулагдах тос нь тайвшруулах, сэргээх үйлдэлтэй учир толгой эргэх үед ч ашиглаж болно.
Стресс, мэдрэлийн хямралд орох үед
Уг тосонд агуулагдах эфирийн тосны ачаар хэт их ядаргаа, айдас түгшүүр дарагдаж, таагүй мэдрэмж төрөх нь багасна. Үүний тулд гаварнаас дуслын хэмжээтэйг шүдэнзний толгойгоор хутган авч хүлээн усандаа нэмж, усанд ороорой.
Ханиалга
Гаврыг дагз, цээжиндээ бүрэн шингэтэл нь түрхэх буюу утах маягаар хэрэглэж болно.
Ангина
Багахан хэмжээний гаврыг хоолойн хонхорхой хэсэгт (VC22), хөлийн Е41, Е44 цэгт болон гарын эрхий хурууны өндөг орчимд (P11) түрхэнэ.
Радикулит буюу мэдрэлийн ёзоорын үрэвсэл
Багахан хэмжээний гаврыг өвдөлттэй хэсэгтээ бүрэн шингэтэл түрхэнэ. Газрыг өдөрт 2-3 удаа хэдэн сарын турш хэрэглээрэй.
Хөл хавагнах, эвэрших үед
Усанд орсны дараа тавхай, эсвэл шагай хэсгийн арьсандаа үрж, түрхээрэй.
Хөхрөх, шөрмөс татах
Бага зэргийн хөхрөлт, эсвэл шөрмөс татах үед өвчтэй газраа түрхэж, бүрэн шингэхийг нь хүлээх хэрэгтэй.